Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 18.1.3, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.7.6-д заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Их, дээд сургууль, МСҮТ-ийг төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Мэргэжлийнхээ дагуу бичил бизнес үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байртай байх;
- Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн дагуу ажлын байранд зуучлагдсан ажлын байрандаа тогтвортой ажиллахад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, чиглэлээр 10 хүртэл сая төгрөгийн төслийн санал ирүүлэх, төсөлд мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материалыг зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн төсөлд тусгах;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан хүсэлт;
- Оршин суугаа хорооны тодорхойлолт;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Эмэнлэг хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр;
- Харьяа Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй тухай тодорхойлолт ирүүлэх;
ХУГАЦАА
Материал хүлээн авах хугацаа 2024 оны 08 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл хугацаанд ХБХХЕГ-ын 302 тоотод, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авна. Холбогдох утас:77073000
Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих