Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори энэ оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа эхэлнэ


8-р сарын 1
12 цаг 37 минут

        УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулаторийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилгын ажил удааширсан шалтгаан, тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой шийдэлд хүрлээ.


Энэхүү барилгын ажлыг Эрүүл мэндийн яамны захиалгаар “Кенжикү” ХХК гүйцэтгэхээр шалгарч, барилгын ажил 2020 онд эхэлсэн хэдий ч одоог хүртэл ашиглалтад ороогүйгээс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж үүссэн төдийгүй Салбар амбулаторийн  үйлчлэх хүрээний иргэд болох Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны 35 мянга орчим иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл чирэгдэлтэй тулгарч байна.


Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар тус барилгын ажлын гүйцэтгэгч компанид 2024 оны 10 дугаар 01-ний өдөр гэхэд барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах талаар үүрэг даалгавар өгч, тус компанитай харилцан тохиролцлоо.


Сайд нар барилгын ажлын гүйцэтгэлийн ажилтай зэрэгцэн Салбар амбулаторийн тусламж үйлчилгээг эхлүүлэх төлөвлөлтийг яаралтай хийж, шаардлагатай   нөөцүүдийг тодорхойлж, бэлэн байдлаа хангах талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудад чиглэл өгөв. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Салбар амбулаторит шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” цуврал хэлэлцүүлэгт урьж байна1 сар 26. 10:57Ирэх сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна1 сар 26. 10:51Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 сар 24. 23:09“Талбайн савдгууд” буюу Монголыг хорлогчдод төр төмөр нүүрээ үзүүлэх үү1 сар 24. 20:56УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг1 сар 24. 16:28Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэлээ1 сар 24. 16:24Эрүүл мэндийн яам гадаадад ажиллаж, суралцаж буй эмч нартай хамтарч ажиллана1 сар 24. 14:00ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 сар 24. 13:56207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ1 сар 24. 13:54Завханд - 48.8 хэм хүрч хүйтэрчээ1 сар 24. 13:51Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн1 сар 24. 13:44Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэв1 сар 24. 11:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ1 сар 24. 11:43Хоёр хоногт нэг эмэгтэй "умайн хүзүүний хорт хавдар"-аар нас барж байна1 сар 24. 11:25Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо1 сар 24. 11:22УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ1 сар 24. 10:32БНТУ-ын “ACIBADEM” эмнэлэг болон “ACIBADEM” их сургуульд эмч, мэргэжилтнүүдээ сургана1 сар 24. 10:29“Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна1 сар 24. 10:22БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд1 сар 24. 10:19Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ1 сар 24. 9:49Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 сар 24. 9:07Нэгдүгээр сургуулиас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит гудамж болголоо1 сар 24. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн1 сар 24. 8:55ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 сар 23. 18:17ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив1 сар 23. 16:32Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно1 сар 23. 14:45Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав1 сар 23. 14:36Маргааш дараах байршилд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана1 сар 23. 13:07Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна1 сар 23. 11:52Рио Тинто татварын маргаанд 295 сая доллар төлөх саналаа Монголын Засгийн газарт хүргүүлжээ1 сар 23. 11:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.