Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.08.02) бараалхлаа.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус айлчлал болж байгаагаараа онцлог юм.
Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог улам бэхжүүлэхэд амжилт хүсэв.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс нь манай хоёр орны харилцааг улам ойртуулж, бүх талын хамтын ажиллагаа бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана.gif)

Сэтгэгдэл бичих