Бид яаж амьдраад байна аа…


8-р сарын 5
11 цаг 18 минут

        Хилийн дээс алхсан хүн бүрийн амнаас “…бид яаж амьдраад байгаа юм бэ. Энэ хүмүүс яаж амьдраад байна аа…” гэдэг үг нийтлэг гардаг. Адаглаад урагшаа Замын-Үүдээр хил гарч Эрээн ороход л уулга алдаж, өөрсдийнхөө амьдарч байгаа орчиндоо дургүй нь хүрсэн монголчууд олон. Бүр цаашлаад Бээжин, Шанхай, Сингапур, Солонгос, Япон, Америк гэж явбал бүр ч урам хугарч, яаж амьдраад байгаагаа ч ойлгохоо болино. Бидний зарим нь муу хэлээд, муухайг нь гайхаад байдаг Станы орнууд ч Монголоос хол тасархай хөгжилтэй улсууд болцгоосон байна. Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй Узбекистаны нийслэл Ташкентад л гэхэд улаанбаатарчуудын мөрөөдөл болсон метро хэд хэдээрээ байх шиг. Дэлхийд дампуурлаа зарласан Шри-Ланкийн хамгийн том хот болох Коломбо нь Улаанбаатар хотыг бодоход Өмнөд Азидаа дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн орнуудын тоонд ордог. Энэ мэт амьдрах орчин, бизнес хийх боломж, амьжиргааны түвшин гээд бүх зүйлээрээ Монгол Улс дэлхийгээс алсарсаар байна.

Улаанбаатар хот нэгэн цагт Азийн цагаан дагина гэж хэлэгддэг байсан тэр үед бүс нутгийнхаа улс орнуудын хөгжилтэй эн тэнцүү алхаж явсан. Гэтэл сүүлийн гуч гаруйхан жилд бидний амьдрал тэс өөр боллоо. Бүс нутагтаа адилхан хөгжиж явсан улс орныхоо хөгжлөөс хэдэн арван жилээр хоцорч, амьдрах орчин, хөгжлийн индексээрээ тэнгэр газар шиг ялгаатай болтлоо өөрчлөгдсөн. Үүнд хэн буруутай вэ. Хэн хариуцлага үүрэх ёстой вэ. Хэн хариуцах байсан бэ. Мэдээж Монголын төр. Улс орны хөгжлийн бодлогыг төр, засаг нь тодорхойлж явдаг. Тэр дундаа ард түмний төлөөлөл болж төр түшилцэн, төрийн бодлогыг тодорхойлж явсан үе үеийн улстөрчид үүнд хариуцлага үүрэх ёстой. Өдийг болтол хэн ч хариуцлага үүрч байгаагүйгээс болж Монгол Улсын хөгжил дампуурлаа зарласан улсаас ч долоон дор явж байна. Хөгжлөөрөө бусад улс орноос хол хоцорсон, улс оронд нь шударга ёс алдагдсан, авлига, хулгай гаарсан ийм нийгмийн иргэдийнх нь амьдрал яаж олигтой байх билээ. Төр засгийн царай харалгүйгээр өөрсдөө ажил, хөдөлмөрөөрөө сайхан амьдаръя гэж хичээгээд ч гадаад орнуудын иргэд шиг хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа нь үнэн.

Эх орондоо сайхан амьдарч байна гэж бодож байгаа хүн цөөнгүй байгаа л байх. Яг ийм бодолтой хүмүүс гадагшаа хэд хэдэн улс орноор аялаад ирэхдээ өөрсдийнхөө амьдралыг бодитоор үнэлж, харьцуулж боддог. Сайхан амьдарч байна гэж бодсон хүмүүсийн ихэнх нь татварын дарамт, төрийн хяналт, шалгалт, хүнд суртал гээд байгаа орчиндоо бүх талаараа дасан зохицсон байдаг нь харамсалтай. Монголд бизнес хийгээд ашигтай ажиллах хүртлээ хэдэн арван саад бэрхшээлийг даван туулдаг гэдэг үг бий. Нэг үгээр хэлбэл, ашигтай ажиллах, амжилттай явахын тулд тухайн хүнээс асар их биеийн болон сэтгэл санааны хүнд хөдөлмөр зарцуулагддаг байна. Гэтэл бусад улс орнуудын иргэдэд нь бизнес хийх сонирхол, зорилго чиглэл нь тодорхой байхад л ашигтай, амжилттай ажиллах боломж нь бүрдэж эхэлдэг. Ийм улс оронд иргэн хүн ажил хийж сайхан амьдарна гэдэг зарчмыг төр нь бодлогоор дэмждэг бол манайд эсрэгээрээ ажил хийхгүйгээр сайхан амьдарч болно гэх хандлагыг төр нь бодлогоор дэмжиж ирж.

Үүнд л Монгол төрийн бодлогын гол алдаа байна гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ нь ч үнэн байх. Нөгөөтэйгүүр монголчууд цөөхүүлээ. Гэхдээ Монгол туургатан олуулаа. Дэлхий даяар нийт 10 гаруй сая монголчууд бий гэдэг. Өмнөд Монгол, Тува, Буриад, Халимаг гэх мэт. Гэтэл эдгээр монголчууд Монгол нутагтаа, Монголдоо амьдрахаас төвөгшөөдөг. Монголд амьдрах хэцүү, та нар харин яаж амьдраад байгаа юм бэ гэж биднээс асуудаг. Үнэхээр Монголд сайхан амьдрах боломж нөхцөл нь байсан бол тэд юу гэж хүний нутагт, элгэн саднаасаа хол тархан амьдрах билээ дээ. Өргөн уудам нутагтай атлаа өтгөн шингэн нь дүүрсэн алга дарам газарт утаандаа угаартаж, өтөндөө баригдан амьдарч байна.

Мэдээлэл, технологийн эрин зуун хүчээ авч, аж үйлдвэржилт, хиймэл оюун ухаан зэргээр дэлхийн улс орнууд нэгэнтэйгээ өрсөлдөж байхад монголчууд модон жорлонгоосоо салаагүй байна. Бид үнэндээ ингэж амьдармааргүй байна. Монголчууд бид Катар, Макао, Люксембург, Сингапур, Норвеги, Арабын Нэгдсэн Эмиратын иргэд шиг ийм улс оронд амьдармаар байна. Хэзээ болтол модон жорлон, авлига, хулгай, төрийн дарамтан дор хагас дутуу ардчилалтай амьдрах юм бэ.

Шинээр сонгогдсон парламентын гишүүд, хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжилд одоо анхаарах цаг нь болсон.

Эдийн засаг хүнд байна гэж ярих эрх та нарт байхгүй. Гурван сая хүнийг аятай тухтай, сайхан амьдруулах, улс орныхоо хөгжлийг нэмэгдүүлэх боломж та нарт хангалттай байгаа. Хулгайч, авлигачтайгаа бодитой, зоригтой, хатуухан тэмц. Тэмцэх, хариуцлага тооцох эрх дархыг чинь ард түмэн хангалттай олгосон. Та нарт хүч дутна гэж лав байхгүй. Харин сэтгэл, зориг дутаж байгаа нь үнэн. Тиймээс асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ алдаа гаргасан албан тушаалтнууддаа оногдох хариуцлагыг нь тооцоод явцгаа.

Монголд шийдэгдэхгүй уддаг, удсанаасаа болоод мартагддаг зүйл бол авлига, албан тушаалтнуудын хэрэг. Нотлох баримт нь ил тод байхад ч хариуцлага тооцож чаддаггүй болхи, бойтог систем, хандлагаасаа салцгаа. Монгол өнөөдөр олимпоос ганцхан мөнгөн медаль авч байгаагаасаа ичих хэрэгтэй. Ичдэггүй юм аа гэхэд бид бусдаас бүх талаараа илүү гэж худлаа бардамнаж, омогшдогоо больцгоо. Байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, буруу бодлогоо зөв болгож, улс, нийгэм даяараа өөрчлөгдөх цаг нь болсон. Зөв хандлага, зөв бодлого, зөв шийдэл нь байвал улс орон нэг жилийн дотор ч танигдахын аргагүй өөр болсон жишээ олон бий. Хөгжлийн гараанаасаа гарах гээд суугаад байж болохгүй. Босоод алхах хэрэгтэй. Явах хэрэгтэй байна аа, монголчууд аа. Бид яаж амьдраад байна гэх биш, тэд яаж ингэж сайхан амьдарч чадаад байна вэ гэж бодогдтолоо хөгжих боломж бидэнд хангалттай бий.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 минут 5 секундын өмнөМонгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо3 цаг 29 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна3 цаг 34 минутын өмнөМонгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ3 цаг 37 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна4 цаг 18 минутын өмнөГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ4 цаг 22 минутын өмнө“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа5 цаг 40 минутын өмнөСүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана5 цаг 43 минутын өмнөХуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ5 цаг 47 минутын өмнөПара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна5 цаг 51 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана6 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн6 цаг 53 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.