“Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” уулзалт боллоо


8-р сарын 7
9 цаг 59 минут
        Улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт зориулсан “Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” уулзалт 2024 оны 8-р сарын 6-ны өдөр ЭМЯ-ны хурлын Б танхимд боллоо.
Уулзалтыг нээж МУ-ын Их хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Монгол Улс дах ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нар үг хэлэв.
      Цаг үеийн нөхцөл байдлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлуудын талаар ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа нар тус тус танилцуулсан.
Түүнчлэн уулзалтад оролцож буй эмч мэргэжилтнүүдэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаандаа мөрдөх дараах мэдээллүүдийг ЭМС-ын А/342 тоот тушаалаар байгуулагдсан “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх Шуурхай удирдлагын баг”-ийн гишүүд өөр өөрийн хариуцсан чиглэлээр өгсөн байна. Үүнд:
-Тандалтын багийн хийж хэрэгжүүлэх ажлуудыг ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн
-Дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам
-Эрсдэлийн харилцааны багаас хийж гүйцэтгэх ажлуудыг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан
-Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэх асуудлаар ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр
-Санхүү, нөөц, үйл ажиллагааг хангаж ажиллах талаар ЭМЯ-ны СЭЗГ-ын дарга Л.Лувсан
-Өрхийн эрүүл мэндийн төвд халдварын сэжигтэй тохиолдол орж ирсэн үед авах арга хэмжээг ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа
-Жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг
Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл Ерөнхий мэргэжилтэн Д. Мөнхцэцэг
-Хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн чанарын албаны дарга А.Оюунчимэг
-Улаанбурхан өвчний хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрээр эмчлэх зөвлөмжийг Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭНЭҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа5 минут 29 секундын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ10 минут 13 секундын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна13 минут 25 секундын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна43 минут 39 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ1 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа1 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно1 цаг 48 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.