УИХ-ын шинэ гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт зохион байгууллаа


8-р сарын 9
8 цаг 25 минут

      Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг  (2024.08.08) зохион байгууллаа.
       Энэ удаагийн парламент нь Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуульд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй гэдгээрээ онцлогтой юм.

Шинэ гишүүдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр, “Улсын Их Хурал олон нийтийн төлөөллийг бүрэн хангадаг, олон нийт нь хүлээн зөвшөөрдөг, гишүүд нь олон нийтийнхээ төлөө ажиллаж чаддаг парламент байх ёстой. Парламентын засаглалыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд өөрөө институц болж чадсан үед  улс төрийн намуудыг дэмжих, цаашдаа төрийн бодлогод өөрсдийн хүч оролцоо, бодлого, хөтөлбөрийг оруулж чаддаг тогтолцоог бий болгох нь чухал” гэв.

Мөн тэрбээр “1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санааны дагуу хууль тогтоомжийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох үйл явц үргэлжилж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн 437 нь нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг, заавал биелэгдэх шинжтэй, байнгын үйлчлэлтэй байгаа бол бусад 443 хууль нь тодорхой хугацаанд үйлчлэхээр заасан, нэг удаагийн шинжтэй байна. Нөгөөтээгүүр, зарим хуулийг батлахдаа дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулалт хийх, хуулийг ерөнхий байдлаар баталж, албан тушаалтны өнгө үзэмжээр боловсруулан батлан мөрдүүлдгээс үүдэн хүнд суртал, давхардал, хийдэл, чирэгдэл бий болох, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил ч гарах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлтэй 2500 орчим журмаар төр-иргэний харилцааг зохицуулж байна. Хуулиас давсан журам нь иргэдэд хүндрэл чирэгдэл үүсдэг”  гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг сахиж, хуулийн болон цаг хугацааны хоцрогдолд нэн шаардлагатай шинэчлэл хийхэд гишүүн бүр өөрийн мэргэжил, мэргэшсэн салбартаа хуулийн шинэчлэл хийж, гар бие оролцохыг уриалаад ирэх дөрвөн жилд төрийн эрх барих их үйлсэд нь амжилт хүслээ.

Тус сургалтаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ”, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур  “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль”, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн “Улсын Их Хурлын гишүүний төсөв, хангамж”, МУИС-ийн профессор, доктор Д.Бумдарь “Парламентын мөн чанар, лобби”, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн орлогч дарга Т.Тамир “Төрийн ордны хамгаалалт, эрх зүйн байдал” сэдвээр тус тус мэдээлэл, танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулав.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд холбогдох мэдээллийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана6 цаг 43 минутын өмнөМонгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа3 сар 18. 10:31Өчигдөр найман байршилд гал гарчээ3 сар 18. 10:28Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ3 сар 18. 9:40Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө3 сар 18. 9:36Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна3 сар 18. 8:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна3 сар 18. 8:56УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 18. 8:49Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:39Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:38Монголын баг тамирчид “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 21 медаль хүртлээ3 сар 17. 19:36Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:28“Хөх дөл” төслийн нээлт боллоо3 сар 17. 19:25“Монгол цэргийн өдөр”-ийг угтан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочилж, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ3 сар 17. 19:23"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээнийг нийт 15 төрлөөр 30 ангилалтай зохион байгуулна3 сар 17. 19:15Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:05Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа3 сар 17. 19:01Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 13:35Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ3 сар 17. 12:18Нийтийн тээврийн 1134 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 17. 12:12Гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээллийг шалгав3 сар 17. 12:08Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ3 сар 17. 11:52Д.Амарбаясгалан: Татварын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй3 сар 17. 11:36Цэргийн баяр нэртэй хоёр хүн байна3 сар 17. 10:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.