Япон улсад амьдардаг болон түр хугацаагаар зорчиж буй монгол иргэдийн анхааралд


8-р сарын 9
13 цаг 16 минут

      2024 оны 8-р сарын 8-нд 16 цаг 43 минут орчимд Миязаки мужийн Хюүганадад төвтэй 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.  7 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход дагалдах газар хөдлөлт нь анхны газар хөдлөлтийг давж 8 баллаас дээших асар хүчтэй газар хөдлөлт болох тохиолдол хэдэн зуун удаад нэг удаа / ойролцоогоор долоо хоногийн дотор/ тохиолдох магадлалтай ажээ.

Энэхүү газар хөдлөлт нь Япон Улсад ойрын ирээдүйд болж магадгүй гамшиг сүйрэл дагуулах асар том газар хөдлөлт “Нанкай Трап” /Nаnkai Trough/   газар хөдлөлтийн бүсийн захад болсонтой холбогдуулан Япон Улсын Засгийн газар, Японы цаг уурын агентлаг (JMA)-аас “Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил" анхааруулга сэрэмжлүүлгийг анх удаагаа гаргав. 

Засгийн газраас “Дараагийн асар хүчтэй газар хөдлөлт заавал болно гэсэн үг биш” ч гэсэн гамшиг учрах магадлалтай бүс нутгийн иргэд гамшгийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалаад байна. Засгийн газрын зүгээс газар хөдөлсөн бүс нутгийн эдийн засгийг сэргээхийн тулд чадах бүхнээ хийхийн сацуу гамшгийн тогтолцоог байнгын бэлэн байдалд оруулж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах ажээ. Түүнчлэн иргэдээс нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг саатуулах хуурамч мэдээлэл тараахгүй байхыг уриалжээ.

Мэргэжилтнүүд газар хөдлөлтийн дараах чичирхийлэл идэвхжсэн бөгөөд ойрын 2-3 хоног,  сунжирвал долоо хоногийн хугацаанд 7 балл орчмын газар хөдлөлт болох магадлалтайг сануулж, сэрэмжлүүлж байгаа аж. 

Засгийн газраас гаргах Наnkai Trough газар хөдлөлттөй холбоотой анхааруулга сэрэмжлүүлэг нь "Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил", "Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил", "Үнэлгээг  дуусгавар болгосон" гэсэн гурван шаталбартай байдаг аж. Хамгийн дээд шаталбар болох "Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил" гэсэн сэрэмжлүүлэг гарсан бол хүчтэй доргилтоос болж үүсэх асар өндөр цунамигаас сэргийлэн иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болдог.

Харин энэ удаа гаргасан "Асар хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил" гэсэн 2 дах шаталбарын анхааруулга гарсан үед иргэд юу хийвэл зохих вэ гэвэл:

  1. Гэр бүлийн гишүүдээ хаана байгааг мэдэх. Газар хөдлөлтийн үед эрж сурагласнаас өмнө нь хаана байгааг мэдсэн байх нь чухал.
  1. Гамшгийн үеийн цүнх /шаардлагатай зүйлсийг хийсэн байх/, хамгаалалтын малгай зэргийг гэрийн үүд зэрэг гадагш авч гарахад хялбар газар бэлтгэж тавих. /Цүнхэнд хийсэн идэх уух зүйлсийн хүчинтэй хугацааг шалгах. Унтах үедээ өмсөх гутлаа орныхоо дэргэд орхих./
  1. Тавилгаа хананд болон шаланд бөхлөх. /5 баллаас дээших газар хөдлөлтөд тавилга нурж унах эсвэл өндөрт буй эд зүйлс унаж, гэмтэл учруулах эрсдэлтэй/
  1. Цунами болсон тохиолдолд хаашаа зугтах замыг гэр бүлийнхэнтэйгээ урьдчилан тохирох
  1. Цахилгаан шатыг хэрэглэхээс зайлсхийх. 2-3 давхарт байдаг бол шатаар бууж байх

Тодруулга: “Нанкай Трап” /Nаnkai Trough/   газар хөдлөлт

Японы Токаи, Тонанкай, Нанкай, Хюганонада гэсэн 4 бүсийг нэгтгэн “Нанкай Трап мега-газар хөдлөлтийн бүс” гэж үздэг.

Засгийн газрын дэргэдэх “Газар хөдлөлт судалгааны хороо”-ноос энэ бүсэд ойрын 30 жилийн дотор 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80% гэж тооцоолжээ. Газар хөдлөлтийн төв нь Шизүокагийн Суруга булан, Кюүшюү орчмын далайн гүн байх бөгөөд газар хөдлөлтийн хамгийн их хүч Нагоя, Токушимад 7 балл, Осака орчимд 6 ба түүнээс дээш балл байх болно. 10 жилийн өмнө хийгдсэн хохирлын урьдчилсан таамаглалаар Японы зүүн хэсэг болон баруун хэсгийн ихэнх бүс нутагт асар хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 30 метрээс дээш өндөртэй асар том цунами үүсэж, далайн эргийн бүс нутгууд цүнамид нэрвэгдэнэ. Сүүлийн үед гаргасан тооцоогоор 230 мянга орчим хүн амь үрэгдэж, 2.09 сая орчим барилга байшин барилга нурж, гал түймэрт өртөх буюу сүйрэх магадлалтай.

ЭСЯ-ны Консулын хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.