Б.Лакшми: Япон бодлогын хүүгээ нэмж, йенийн ханш чангарснаар олон улсад хөрөнгийн зах зээл савлаж байна


8-р сарын 9
13 цаг 32 минут

         Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

-Сүүлийн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээл огцом савлаж эхэллээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Эдийн засагчийн хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхийн томоохон зах зээл болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж сүүлийн долоо хоног нэлээд савлагаатай байлаа. Мөн Японы хөрөнгийн бирж бууралттай байв. Түүхэнд хар баасан гариг гэж байдагтай адил Японы хувьд хар даваа гариг гэж хэлж болохоор харагдсан. Үүнийг хоёр талаас харах хэрэгтэй. Савлах гол шалтгаан нь Япон бодлогын хүүгээ нэмсэн нь том нөлөө үзүүллээ гэж харж байна. Японы йенийн ханш олон сар сулралттай байсан. Суларч байсан ханш гэнэт чангарахад ийм нөхцөл байдал тулгарсан. Яагаад гэвэл ханшийн зөрүү нь АНУ-ын ам.доллартай харьцуулахад хүү багатай. Бодлогын хүү доогуур зээл авахад бага хүүтэй, мөн ханш нь илүү сул байдаг учир хүмүүс зээл аваад АНУ-ын хувьцаа авчихдаг тохиолдол элбэг болсон. Тэр хувьцаа нь сүүлийн жилүүдэд 20-30 хувь өссөн. Авсан зээл, хувьцаа хоёрын зөрүү дээрээс ашиг олдог.

Гэтэл сүүлийн долоо хоног йен бодлогын хүүгээ нэмснээр зөрүү нь багасч хүмүүс хувьцаагаа хурдтай зарж эхэлсэн. Их хэмжээгээр зараад эхлэхээр огцом уналтад тодорхой нөлөө үзүүлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Би хувьдаа хөрөнгийн бирж маш эмзэг салбар учир бага зэргийн сөрөг мэдээлэл гарахад л нөлөө үзүүлдэг. Энэ жилийн хувьд томоохон онцлогууд байна гэж харж байна.

Нэгдүгээрт, АНУ-ын сонгууль, хоёрт дэлхий дахины геополитикийн асуудал, гуравдугаарт Орос, Украины дайн байна. Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд нэлээд хурцадмал болж байгаа Иран Израиль руу дайрах нөхцөл байдал зэрэг нь улс орнуудын эдийн засагт нөлөөлнө. Ингэснээр эдийн засгийн өсөлт буурч, хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол буурах юм.

-АНУ-ын хөрөнгийн биржид том, том компаниудын хувьцаанууд байдаг. Жишээ нь Аpple бууралттай байна. Эргэж сэргээх үйл ажиллагаа юу байж болох вэ?

-Хөрөнгийн биржийн хувьцаа компаниудынхаа үйл ажиллагаатай холбоотой байдаг. Аpple дээр бол сүүлийн хоногт Warren Buf­fett’s хэсэг хувьцаагаа зарсан гэх мэдээ гарч байгаа. Ихэнхдээ хүмүүс томчуудыг зараад эхэлбэл ямар нэгэн юм болох нь гээд дагаад зардаг. Apple компани сүүлийн үед бүтээгдэхүүний шинэчлэлтийн бодлогууд сул байв уу гэж харагдаж байгаа. Нөгөө талаар хоёр гурван үйлдвэр нь Хятадад байсан ч цар тахлын дараа Вьетнам руу шилжүүлэн томоохон үйлдвэрүүдээ бариад эхэлсэн. Үүнтэй холбоотой илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай учир инновацийн бодлого тал руугаа анхаарч чадахгүй байгаа болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэхээр технологийн зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа учраас хоцорч болохгүй.

-Хонгконгийн бирж болон бусад биржүүд ямар хөдөлгөөнтэй байна вэ?

-Хонгконгийн бирж сүүлийн үед идэвх муутай байгаа. Хонгконг Хятадтай нэгдсэнтэй холбоотой ихэнх хөрөнгө оруулагч нь гараад явчихсан. Тэгэхлээр үүнтэй холбоотойгоор Хонконг ийн зах зээл болон хөрөнгийн бирж дээр томоохон нөлөө үзүүлэх нь бага. Мөн АНУ, Японы бирж зэрэг том зах зээлүүдийг бодвол харьцангуй бага гэж бодож байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд яг ийм үйл ажиллагаа нэлээд хумигдсан.

-Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл ямар байна. Олон улсад буурч байхад манайд яаж нөлөөлөх бол?

-Монголын хөрөнгийн бирж бол өөрөө олон улсын зах зээлтэй холбоотой үйл ажиллагаа ихэнхдээ явуулдаггүй. Жишээ нь олон улсын томоохон хувьцаа манайд худалдаалагддаггүй. Дотоодын л хувьцаанууд гаргадаг. Тэгэхлээр олон улсын томоохон доргилтууд гарахад харьцангуй гайгүй. 2007, 2008 онд дэлхийд санхүүгийн том хямрал болоход Lehman Brothers-оос гарсан хямрал үүсэхэд Монгол Улс харьцангуй гайгүй байсан. Яагаад гэвэл бас хамаарал, харилцаа холбоо нь арай бага байгаад болов уу. Давуу тал болж байгаа ч олон улсын зах зээл дээр хэчнээн харилцаа холбоо шууд холбоотой биш ч гэсэн тодорхой хэмжээгээр бас нөлөөтэй. Шууд олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж авах боломжгүй байгаа ч тодорхой брокер диллерүүдын компаниудаар дамжуулан хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Олон улсын түвшинд Монгол Улсаас худалдаж авсан хувьцааны тоо хэмжээ тодорхой байдаггүй, би тийм тоо хэмжээг харж байгаагүй.

-Манай улсын дотоодын үйл ажиллагаа, хөрөнгийн бирж хэвийн байна уу. Улирлаасаа хамаарч идэвхждэг үү?

-Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхждэг ч харьцангуй бага үе гэж байдаг. Мэдээж хүмүүс сүүлийн жилүүдэд хувьцаанд хөрөнгө оруулж байгаа. Ялангуяа биткойн түүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулна гэдгээрээ хувьцаа худалдаж авах сонирхол өссөн. Гэхдээ шууд утгаараа аваад үзэхэд бид хувьцааны зах зээл дээр томоохон өөрчлөлтүүд гаргаагүй гэдэг нь нэг их харагддаггүй. Хавар томоохон нөлөө үзүүлсэн нь арилжааны том таван банк өөрсдийнхөө хувьцааг гаргасан. Энэ нь тодорхой хэмжээний нөлөөг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхжихэд, түүнээс өөр томоохон нөлөө байгаагүй юм. Цаашдаа Монгол Улсынхаа хөрөнгийн биржийг өөр илүү эргэлтэд оруулах шаардлагатай гэж харж байгаа. Ялангуяа “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг хөрөнгийн бирж рүү худалдаалах боломжгүй. Тэгэхээр ямар ч амьгүй, өгч байгаа ногдол ашиг тухайн үедээ АПУ-тай харьцуулахад хоёр дахин өндөр ногдол ашиг өгч байх жишээтэй. Хувьцаа эзэмшигч бид мэдээлэл авах боломжгүй. Зарим хүмүүс 2012, 2013 онуудад өөрсдийнхөө сургалтын төлбөрийг төлүүлчихсэн байдаг. Хоёр дахин бага хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө хувьцааг өсгөмөөр байж болно. Тэгэхэд мэдээллүүд нь бүгдээрээ хаалттай байдаг.

-Яагаад манайх ингэж түгжээд байдаг юм бэ?

-Улс төрийн ашиг сонирхол байна гэж хардаг. Яагаад гэвэл улс төрийн үйл ажиллагаатайгаа холбоотой ашигтай ажиллахад дараагийн жилд нь шууд ногдол ашгаа өгөх ёстой. Тэгэхэд 2023 онд ногдол ашиг аваагүй 2024 онд 2022, 2023 он гээд хоёр жилийн ногдол ашгаа авсан. Тогтмол олгох процесс их чухал гэж харж байна.

-Японы Ерөнхий сайд манайд айлчлах гэж байгаа. Түүнтэй холбоотойгоор Япон, Монгол хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжруулах, худалдааны гэрээ зэрэг хөндөгддөг асуудлууд байдаг?

-Монгол Улс Японтой эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ, стратегийн түншлэлд гарын үсэг зурсан байдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тэдгээр нь амь орох ёстой. Японоос манай улс руу нэлээд их бараа бүтээгдэхүүн импортлогдож байгаа харагдаад байдаг ч эргээд Монголоос экспортлох тал дээр илүү чухал санаа тавих хэрэгтэй.

Ялангуяа томоохон үйлдвэр, хувийн хэвшил зэрэгт хамтарч ажиллах, цаашид үүнийгээ яаж илүү үр дүнтэй хэрэгжүүлэх вэ, хамтарсан үйлдвэр барих уу, хөрөнгө оруулалт авах зэргийг хэлэлцэх хэрэгтэй байх. Ажлын байр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэх мэт экспорт руу чиглэсэн үйл ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: Б.ЭНХЗАЯА DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ5 минут 4 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ9 минут 57 секундын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна13 минут 17 секундын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно47 минут 12 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа51 минут 19 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн54 минут 28 секундын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 4. 9:12Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа12 сар 3. 16:25Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо12 сар 3. 16:21Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна12 сар 3. 16:18Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ12 сар 3. 16:13Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов12 сар 3. 15:27Фабержегийн “Өвлийн өндөг” дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ12 сар 3. 12:35Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь12 сар 3. 12:29Ли Жэ Мён: Манай ард түмэн Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх эрхтэй12 сар 3. 12:25Өсвөрийн шатарчид ААШТ-ээс алт, хүрэл медальтай ирлээ12 сар 3. 12:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.