Сайд нарт хэн зөвлөх вэ?


8-р сарын 9
13 цаг 36 минут

      Хамтарсан Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ батлаад байгаа билээ.   Мөн Засгийн газар дэд сайдгүй байхаар шийдвэрлээд байна. Дэд сайдгүй ажиллах болсноор сайд нарын орон тооны зөвлөхүүд яамдад нэлээд үүрэг оролцоотой байх нь.  Одоогоор томилогдоод байгаа сайд нарын зөвлөх болон ажлын албаны дарга нарын мэдээллийг хүргэе.

Хамтарсан Засгийн газарт АН-аас найман сайд орж ажиллаж буй.  Түүний нэг нь Ж.Батсуурь.  Тэрээр АН-ын жагсаалтад багтаж, УИХ-д дахин сонгогдож, улмаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдоод байна. Ж.Батсуурь орон тооны зөвлөхөөрөө АН-ын дэд даргын албан тушаалтай Т.Пүрэвхатаныг томилжээ.  Т.Пүрэвхатаны хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон билээ. Инженер, хуульч мэргэжилтэй түүнийг сайд Ж.Батсуурь барилга геодези зураг зүйн чиглэлээр ажиллаж байсан тул энэ салбарыг гадарлана гэж мэдэгджээ.

Реппер Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Гантулгыг томилсон. Залуучуудын асуудал хариуцаж ажиллана" хэмээн мэдэгдсэн юм. Б.Гантулгаас залуучуудын асуудалд дээр хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах талаар тодруулахад ажлын төлөвлөгөө гаргаад эргэн хариу өгөх талаараа мэдэгдсэн юм. Тэрээр сонгуулийн үеэр Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлж олон нийтийн шүүмжлэлийн бай болж байлаа.

Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр Д.Гантулга томилогдов. Боловсролын сайд П.Наранбаяр нь 2020 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д Д.Гантулгын хамт сонгогдож, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-д тохой нийлүүлэн суусан. Д.Гантулга нь олон улсын зэрэгтэй актуарч, бизнесийн үнэлгээчин бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн гол мэргэжилтэнүүдийн нэг. Тэрээр НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн юм.   Үүрэгт ажилдаа орсноор идэвхитэй ажиллаж байгаа сайд нарын нэг нь П.Наранбаяр.  Тус яамнаас  хамгийн сүүлд сурагчдын хувсанд поло загварыг цамц оруулах мөн бага ангийн сурагчдыг харандаагаар бичдэг болохыг уриалаад байна.

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сайд Ажлын албаныхаа даргаар 2012-2016 онд нийслэл Улаанбаатар хотод “Гудамж төсөл”-ийн захирал гэдгээр олон нийтэд танил доктор Б.Батболдыг Ажлын албаны даргаараа томилсон байна. Б.Батболд нь архитектор, хот төлөвлөгч бөгөөд 2001 онд Японы Хоккайдогийн Их сургуульд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байдаг. Өнгөрөгч хугацаанд тэрээр Америкийн архитектурын “Кристиан Бергум”, Японы тэргүүлэх “Никкейн сэккэй” компани, мөн “Пассифик консалтинг”, “Альмек” зэрэг компаниуд, Азийн хөгжлийн банкны дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх, багийн ахлагчаар тус тус ажиллаж байжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зөвлөхөөрөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан Л.Төмөрбаатарыг томилжээ. Тэрээр өмнө нь Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд байхад дээрх албан тушаалыг хашиж байв. Мөн сайдын суудлаа өгөхөд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан юм. Л.Төмөрбаатар нь мөн Халдварт өвчин судлалын Үндэсний төвийг удирдаж байсан билээ.

АН-ын гишүүн Ц.Жадамбаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн орон тооны зөвлөх болжээ. Тэрээр хуульч, мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй.  “Шинэ Сэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд  Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай байна.  2024 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ.

Эх сурвалж: Т.Батсайхан "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ1 цаг 16 минутын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна3 цагийн өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна3 цаг 4 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3 цаг 24 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө3 цаг 32 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ3 цаг 37 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно3 цаг 40 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ5 цаг 1 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус6 цаг 21 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана6 цаг 30 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ8 цаг 19 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ8 цаг 22 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ8 цаг 25 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо8 цаг 28 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна8 цаг 31 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ8 цаг 38 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана2 сар 19. 9:47Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа2 сар 19. 8:56Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.