УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /2024.08.09/ “Парис-2024” Паралимпын зуны XVII наадамд оролцох тамирчидтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.Тус наадамд Монгол Улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд оролцоно.
1988 оны Сөүлийн олимпоос эхэлсэн Паралимпын наадамд Монгол Улсын пара спортын тамирчид 2000 оны зуны олимпоос эхлэн оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Сайд Л.Энх-Амгалан тамирчдадаа амжилт хүсэж, цаашид бэлтгэл сургуулилалт хийх талбайг тохижуулж, нийгмийн асуудлыг бодитоор шийдвэрлэж, тэргэнцэр, протез, ортопед зэрэг техник хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд онцгой анхаарал хандуулж, бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Монголын Үндэсний Паралимпын хороо нь салбар 22 хороо, аймаг орон нутагт 21 зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, 16 төрлөөр нийт 4500 гаруй хүүхэд, залуучууд, тамирчид хичээллэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх бүхий л нөөц бололцоогоор хангах үүднээс БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Тусгай тоноглол бүхий спорт комплекс”-ийг барихаар ажиллаж байна.
Facebook
Twitter
Youtube


Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ (2025.11.27).gif)

Сэтгэгдэл бичих