Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүллээ


8-р сарын 10
12 цаг 52 минут

        Улсын Их Хурал 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, уг хуулийг дагалдуулан баталсан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож зохицуулсан.

Хуулиар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийг эдлэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо, ажиллах дүрмийг Засгийн газар батлах, хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-д заасны дагуу Засгийн газраас баталсан, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, зөвлөмж, албан шаардлага, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрхийг олгох, цуцлахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх зэрэг тодорхой зохицуулалтуудыг хуульчилсан.

ХЭУБ нь хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон, орсон байж болзошгүй тохиолдолд хяналт шалгалт явуулах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламж, ажлын байр, орон байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй.

Хүүхдийн эрх, хамгааллын асуудал нь салбар дундын асуудал тул энэхүү онцлогт тохируулан хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүрмийг Засгийн газраас батлах нь зүйтэй гэж хууль тогтоогч үзэж Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.12-т “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг Засгийн газар батална” гэсэн зохицуулалтыг шинээр бий болгосон.

Дүрмийн төсөлд дараах асуудлуудыг зохицуулахаар тусгалаа:

хүүхдийн эрхийн улсын байцаагчийн үйл ажиллагаандаа баримтлах хууль тогтоомж, зарчим;

Цаашид хүүхдийн эрхийн байцаагчийн тоо нэмэгдэж, хяналт шалгалтын үйл ажиллагаа тогтмол хийгдэж эхлэх тул хүүхдийн эрхийн хяналтын чиглэлийг нарийвчлан заасан.

улсын байцаагчийн эрх олгох, цуцлах, улсын байцаагчийг сургах асуудлыг зохицуулахаар тусгав.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хяналт шалгалт хийх үйл ажиллагаа;

Хүүхдийн эрхийн улсын байцаагчаас гаргах шийдвэр, түүнд гомдол гаргах зохицуулалт

хүүхдийн эрхийн улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа, төрийн бусад байгууллагатай харилцах, хүүхдийн эрхийн төлөөллийг хэрэгжүүлэх, хариуцлагын асуудлыг тусгалаа.

Мөн “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлж, санал авлаа

Хэлэлцүүлэгт тус яамны Гэр бүлийн бодлогын газар, Салбарын хяналтын газар, шат шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга, ХЭУБ нар оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзаж, Алтанбулаг боомтод ажиллав9 сар 13. 18:33Мэндчилгээ9 сар 13. 18:28Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг хассан байна9 сар 13. 18:25УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа9 сар 13. 18:16Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэрийг гаргалаа9 сар 13. 16:28Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчидтэй уулзлаа9 сар 13. 16:18Нийгмийн хамгаалалд хамрагдах нь хүүхдийн нийтлэг эрх бөгөөд нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байхыг уриалав9 сар 13. 16:08Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан баг Өмнөговь аймагт 2 дахь өдрөө ажиллаж байна9 сар 13. 16:03Алба хаагчид хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ9 сар 13. 15:49УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 13. 15:44Ахмадууд бол хамгийн үнэтэй капитал9 сар 13. 15:34Айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна9 сар 13. 15:29БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа9 сар 13. 15:24УГТЭ-ийн үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 13. 15:2136 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ9 сар 13. 15:16Глобаль сангийн менежер Аллан Нфамбаг хүлээж авч уулзлаа9 сар 13. 10:2517 кг мансууруулах ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ9 сар 13. 10:22УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 10:15Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг экологийн цагдаагийн албанд шилжүүллээ9 сар 13. 10:08Сайд Т.Мөнхсайхан Өмнөговь аймагт ажиллаж байна9 сар 13. 10:02Монгол Улсын баг 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагсаж байна9 сар 13. 9:36Сансрын жуулчид түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ9 сар 13. 9:31Үргэлжилсэн борооны улмаас Өмнөговь аймагт уруйн үер буужээ9 сар 13. 9:23Үндсэн мэргэшлийн сургалтыг гадаад оронд зохион байгуулж эхэлнэ9 сар 13. 9:16“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?9 сар 13. 9:10Үхрийн баасыг боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ9 сар 13. 9:04Б.Ганхуяг хорих ялаа 2 жилээр, Т.Аюурсайхан 4 сарыг хасуулав9 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан9 сар 13. 8:44Дэлхийг дугуйгаар тойрсон америк бүсгүй дээд амжилт тогтоожээ9 сар 12. 13:30Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа9 сар 12. 13:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.