“Тайфү 5” хар шуурга Японы зүүн хойд бүс нутгийг дайрна


8-р сарын 13
9 цаг 06 минут

      Халуун орны хар шуурга Тайфү 5 /Мария/ ойрын хэдэн цагт Японы зүүн хойд бүс нутгийг /Тохоку/ дайрна.  Үүний улмаас даваа гарагийн өглөөнөөс эхлэн Иватэ, Мияги, Аомори мужуудад ялангуяа Номхон далай дагасан бүс нутгуудаар ширүүн бороо орж болзошгүйг цаг агаарын албанаас анхааруулж байна.

Даваа гарагийн шөнөөс өглөөний 6 цаг хүртэл Иватэ мужийн Күжи хотод 357.5 мм бороо орсон нь Цаг уурын байгууллагын статистик мэдээлэл авч эхэлснээс хойшхи рекорд үзүүлэлт юм. Ширүүн борооны улмаас Иватэ мужид хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул “хөрс гулгалтын аюулаас сэрэмжил” гэсэн анхааруулга гарчээ. Тайфү салхи Мияги мужийн далай дээгүүр баруун тийш нүүж байснаа эх газрыг нэвт дайрч гарна гэж цаг уурын албанаас үзэж байна.

Японы хойд хэсгээр даваа гарагаас эхлэн аадар бороо орж, мягмар гарагт хүчтэй аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Бороо мягмар гарагийн өглөө хүртэл 300 мм, дараагийн 24 цагт нэмж 150 мм орохоор байгаа нь 8 дугаар сарын турш ордог хур тунадастай дүйж байна.

Өнгөрсөн сард дээд амжилт тогтоосон хур тунадастай байсан Япон Тэнгисийн эрэг дагасан Тохоку бүс нутагт дахин удаан хугацаагаар ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Хоккайдод мөн ширүүн бороо орж, Японы хойд нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Даваа гарагт Тохокуд цагт 90 километр, Хоккайдод цагт 65 километрт хүрсэн хүчтэй хар салхи болж, Тохокуд зарим үед цагт 126 км, Хоккайдод цагт 90 км хүрч болзошгүй.

Далайн давалгаа Тохоку бүсийн эрэг дагуу 7 м, Хоккайдогийн эрэг дагуу 6 м-т хүрэх магадлалтай. Цаг агаарын албанаас хөрсний гулгалт үүсэх,  нам дор газар руу үер буух, гол мөрөн эргээсээ халих аюултай байгааг анхааруулж байна. Мөн иргэдийг хүчтэй салхи, хүчтэй давалгаа, аянга цахилгаан, хуй салхинаас сэрэмжтэй байхыг уриалжээ.

Цаг уурын албанаас иргэдэд хандан “Бат бөх байшин барилгад хоргодож, ширүүн борооны эсрэг аюулгүй байдлын зохих арга хэмжээг авах, шуурганы замд өртөх нутгуудад ч бороо, салхи гэнэт ширүүсэх магадлалтайг анхаарах, үер болж байх үед нүүн шилжих нь аюултай бөгөөд олон хүн ингэснээс болж нас бардгийг анхаарах, хадан цохио, хавцалаас хол байж, аюулгүй байдлаа хангах”-ийг зөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ2 минут 18 секундын өмнөПара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна6 минут 3 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана57 минут 19 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн1 цаг 8 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.