Боловсролын салбарын тулгамдсан асуудал, шинэчлэлийн талаар санал солилцлоо


8-р сарын 13
9 цаг 40 минут

     Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам  /2024.08.12/  Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав.

Уулзалтад оролцогчид монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, цаашид салбарын хэмжээнд эхлүүлэх томоохон шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам уулзалтын эхэнд, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Боловсролын яамны удирдлагуудтай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монголын боловсролын зорилго, хөтөлбөр, орчин нөхцөл, багш, хүний нөөц, боловсорлын үнэлгээ, дээд боловсролын чанар, шинжлэх ухааны тогтолцоо, чадавх зэрэг тулгамдсан асуудалд шийдлийг дэвшүүлсэн танилцуулга хийлээ.

Тэрбээр, Монгол Улс өнөөдрийг хүртэл сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын стандарт байдаггүйг онцлоод ирэх дөрвөн жилд боловсролын стандарттай, үндэсний хөтөлбөртэй, сургууль, дотуур байрны нүхэн ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж дуусгахаас эхлээд хүүхдийн сурч боловсрох орчин нь шаардлага хангасан, багшийн нэр хүнд өссөн, хиймэл оюун ухаанд суурилсан мэргэжилтэн бэлтгэх тогтолцоотой болох зэрэг асуудлуудад салбарын яам  анхаарч, томоохон шинэчлэл хийж ажиллах шаардлагатай байна гэв.  Мөн тэрбээр Байнгын хорооны зүгээс салбарын эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын зоримог шинэчлэлийг явуулахад Боловсролын яамтайгаа нягт хамтарч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Боловсролын сайд П.Наранбаяр Байнгын хорооны дарга Ч.Ундрамын хөндөж буй монголын боловсролын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд цаашид тус салбарын бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөрт тус танилцуулгад дурдсан оновчтой санаачилга, шийдлээс нь тусган хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, олимпиадын хуваарийг баталсан зэргээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, хөтөлбөрийг сайжруулах, сурагчийн дүрэмт хувцасны шинэчлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг шинэчлэх зэрэг салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн8 цаг 30 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна8 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ8 цаг 36 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ8 цаг 39 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна8 цаг 43 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 45 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна8 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 50 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.