Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г (2024.08.12) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 78 жилийн ойн мэндийг дэвшүүлээд, тус улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.
Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргээд эдийн засаг, уул уурхай, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглээд ирэх 2025 онд болох Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Мэдээлэл технологийн сургалтын төв, Монгол-Энэтхэгийн хамтарсан найрамдлын сургуулийг ашиглалтад оруулах гэж буй талаар онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав
Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав
УИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
Цэгцрэх хөдөлгөөний хүрээнд Замын- Үүд сумын газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо.gif)

Сэтгэгдэл бичих