Байнгын хорооны дарга Б.Бейсен Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай уулзав


8-р сарын 14
10 цаг 33 минут

      Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен  /2024.08.13/ Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын сайдуудтай цуврал уулзалт хийж хүнс, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг шийдвэрдлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, томоохон шинэчлэлийг хийхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хангалтгүй байгааг дурдахын зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн орд ашиглах, цаашлаад баяжуулах үйлдвэр барьж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж буйг онцлоод салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.

Түүнчлэн  Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаанаар байгаль орчны салбарын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, усны нөөц, бохирдол, ашиглалтын байдал, ан агнуурын бодлого, геологи, уул уурхайн эрэл хайгуул ашиглалтад тавьж буй байгаль орчны хяналтын явц, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар тус Байнгын хорооноос мэдээлэл сонсох тул салбарын яаманд бэлтгэл хангах чиглэл өглөө.  

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хангалтгүй байгаатай санал нэг байгаагаа илэрхийлээд энэ асуудалд аудит хийлгэхээр төлөвлөсөн гэв. Мөн байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байгаа тул тус яаман дээр Ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж эхэлснийг дурдаад цаашид Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар салбарын хууль тогтоомжийг хэлэлцүүлэх саналаа өгч, байгаль орчны эрх зүйн орчныг сайжруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллахаа С.Одонтуяа сайд илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.