Халамжийн сэтгэлгээг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье


8-р сарын 14
11 цаг 41 минут
      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй дахин уулзаж, үйл ажиллагааны эрхзүйн орчныг нь хэрхэн боловсронгуй болгох талаар ярилцлаа. Тус холбоо нь ажил олгогч, ажил хайгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүлдэг.
Эрхзүйн орчныг боловсронгуй болгосноор, жилд 12 мянган хүнд хүрч үйлчлэн, 6 мянган иргэнийг байнгын ажлын байранд зуучлах боломжтой талаар тэд танилцуулсан.
Манай улсад 100 мянган орчим иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг. Иргэдийн халамжийн сэтгэлгээг өөрчилж, ур чадварыг зөв үнэлэн хөдөлмөр эрхлэлтэд зуучлах нь чухал.
Мөн төр, хувийн хэвшлийн хөдөлмөрийн байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тогтмол сургаж, хөгжүүлэх шаардлагатай гэлээ.
Уулзалтын үеэр салбарын сайд “Иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг зөв үнэлэх, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтсүүдтэй хамтын ажиллагааг нь сайжруулан, менежментийн шинэчлэл хийж, чанартай, хүртээмжтэй, иргэнд ойр үйлчилгээг нэвтрүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, албан бус хөдөлмөр, зайнаас болон цагийн гэхчлэн ажлын байрны олон зохицуулалт бий болсон. Тиймээс эрэлт нийлүүлэлт, мэргэжлийн болон техникийн боловсрол, гадаадад байгаа ажиллах хүчний асуудлыг нэгтгэн хөдөлмөрийн зах зээлийн статистикаа бодитойгоор гарган, хэрэгцээнд суурилсан Big Data буюу Их өгөгдлийг боловсруулна” хэмээн ярилаа.
Төр бодлого, стандартаа гаргаж, мэргэжлийн байгууллагууд ажил үйлчилгээг хэрэгжүүлэх нь үр дүнтэй талаар биржийн төлөөлөлтэй ярилцаж санал хүсэлтийг нь сонсов.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзаж, Алтанбулаг боомтод ажиллав9 сар 13. 18:33Мэндчилгээ9 сар 13. 18:28Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг хассан байна9 сар 13. 18:25УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа9 сар 13. 18:16Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэрийг гаргалаа9 сар 13. 16:28Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчидтэй уулзлаа9 сар 13. 16:18Нийгмийн хамгаалалд хамрагдах нь хүүхдийн нийтлэг эрх бөгөөд нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байхыг уриалав9 сар 13. 16:08Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан баг Өмнөговь аймагт 2 дахь өдрөө ажиллаж байна9 сар 13. 16:03Алба хаагчид хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ9 сар 13. 15:49УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 13. 15:44Ахмадууд бол хамгийн үнэтэй капитал9 сар 13. 15:34Айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна9 сар 13. 15:29БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа9 сар 13. 15:24УГТЭ-ийн үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 13. 15:2136 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ9 сар 13. 15:16Глобаль сангийн менежер Аллан Нфамбаг хүлээж авч уулзлаа9 сар 13. 10:2517 кг мансууруулах ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ9 сар 13. 10:22УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 10:15Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг экологийн цагдаагийн албанд шилжүүллээ9 сар 13. 10:08Сайд Т.Мөнхсайхан Өмнөговь аймагт ажиллаж байна9 сар 13. 10:02Монгол Улсын баг 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагсаж байна9 сар 13. 9:36Сансрын жуулчид түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ9 сар 13. 9:31Үргэлжилсэн борооны улмаас Өмнөговь аймагт уруйн үер буужээ9 сар 13. 9:23Үндсэн мэргэшлийн сургалтыг гадаад оронд зохион байгуулж эхэлнэ9 сар 13. 9:16“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?9 сар 13. 9:10Үхрийн баасыг боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ9 сар 13. 9:04Б.Ганхуяг хорих ялаа 2 жилээр, Т.Аюурсайхан 4 сарыг хасуулав9 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан9 сар 13. 8:44Дэлхийг дугуйгаар тойрсон америк бүсгүй дээд амжилт тогтоожээ9 сар 12. 13:30Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа9 сар 12. 13:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.