Аминдаа хайргүй “усч” Монгол


8-р сарын 15
10 цаг 47 минут

      Аялал зугаалгын цаг эхлэхээр айдас хүйдэс хүрэм нэг төрлийн мэдээллүүд хөвөрдөг болсоор удаж байна. Энэ нь усны осол.  Харамсалтайгаар усанд живж, нас барж буй хүний тоо өдөр, хоногоор нэмэгдэж байна.  Наймдугаар сарын 9-ний байдлаар 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алджээ. Үүний 71 нь том хүн, 14 нь хүүхэд байна.  Энхийн цагт ийм олон иргэнээ санамсар болгоомжгүй байдлаас болж алдана гэдэг ёстой л эмгэнэл юм.  Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн эрэн  сурвалжлах нийтлэлээрээ усны ослын асуудлыг хөндөж байна. 

Яагаад хүн усанд осолдоод байна вэ?

Усны ослын шалтгааныг иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.  Энэ нь ч үнэний талтай.  Усанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог. Хэдий та тогтоол усанд буюу бассейнд сайн сэлж чаддаг байсан ч урсгал ус буюу гол, мөрөн гэдэг бол тэс өөр, голыг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй гүехэн юм гэдэг байдлаар ордогт хамаг эрдсэл нуугдаж байна. Хүн шагай татсан усанд хүртэл живэх эрсдэлтэй байдаг гэдгийг  мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Хоёрдугаарт, тогтоол усанд буюу бассейнд ашиглах зориулалттай хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулж байна.  Тухайлбал, хийлдэг тоглоомд суусан хүүхэд ядарч гараа тавихад ус руу доош орох, хийлдэг гудас хөмрөх зэрэг аюулыг дагуулж байдаг.

Гуравдугаарт, бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол хүүхдээсээ хоромхон төдий ч хараагаа бүү салга. Хоол хийж байх хооронд, найзуудтайгаа хөзөр тоглож байхад, эсвэл утсаар ярьж байх хооронд хүүхэд маань усанд живчихлээ гэсэн нилээдгүй тохиолдлууд бүртгэгджээ.

Дөрөвдүгээрт, хэрэв голын эрэг дагуу амарч, завиар зугаалж байгаа бол эсвэл гол, устай ойр ямар нэгэн үйл ажиллагаа хийж байх үедээ согтууруулах ундаа битгий хэрэглээч.  Учир нь согтууруулах ундаа хүний тунгаан бодох чадвар, тэнцвэртэй байдлыг алдагдуудаг ба шөрмөс татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй байдаг.

Тиймээс иргэд маань усны ослоос сэргийлэхийн тулд дээрх дүрэм журмыг ердөө л амьдралынхаа хэвшил болгочих хэрэгтэй. Амь насандаа хайргүй “усч” Монгол зангаа зүгээр л орхи гэсэн үг.

Усны ослыг камераас хянадаг болжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй болохыг тодорхойлсон. Үндсэн хуулийн энэ эрхийг хангах зорилгоор Монгол Улс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, түүнчлэн дотоодын эрх зүйн актуудад тухай бүр тусган баяжуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Усны ослоос хамгаалах асуудал мэдээж дээрх хуулийн хэрэгжилтэд хамааралтай.  Одоогоор төрийн зүгээс энэ асуудлыг ОБЕГ хариуцаж, холбогдох хуулийн байгууллагууд хяналт шалгалт тавьж байна.

1. Хөдөлгөөнт эргүүл гаргаж байнгын үүрэг гүйцэтгэдэг гэлээ.   Аялж, зугаалж байгаа иргэдийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомжгүй, хайнга байдлаасаа болж осолдож байгааг аврагчид учирладаг. Өөрийгөө болон хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж байгааг тайлбарлаад ч хүлээж авдаггүй гэлээ.  Хөдөлгөөнт эргүүлийнхэн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Одоо сар гаруй хугацаанд хэчнээн хүн алтан амиараа хохирч, усанд живж осолдохыг хэлж мэдэхгүй. Орон нутагт Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Дорнод нийт 13 аймгийн 16 нуур, 21 гол, Сэлэнгэ, Дэлгэр мөрний эрэг дагуу өдөр бүр 131 алба хаагч, 24 техник, 20 завьтайгаар хөдөлгөөнт эргүүл хийж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байгаа гэлээ. Үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 1035 алба хаагч голын эргийн дагуу 70 гаруй мянган иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллажээ.

2. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар өнгөрсөн жилээс иргэдийн амь насыг хамгаалж, урьдчилан сэргийлэх үүднээс Хар-Усан тохой, Баянзүрхийн гүүр, Сонсголон гүүр зэрэг эрсдэл өндөртэй таван байршилд камер байршуулжээ. Эдгээр камерыг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд төвөөс 24 цагаар дэлгэцээр хянадаг байна. Голын ус үерлэсэн, ард иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал ажиглагдвал завьт эргүүл рүү мэдэгдэж, иргэдийг авран хамгаалдаг байна. Эдгээр таван камер нь 360 градус эргэж, голын ойр орчмыг харуулдаг бөгөөд энэ жил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас баталсан санхүүжилтээр шинээр дуут анхааруулга өгдөг найман камер нэмж байршуулахаар төлөвлөжээ.

3. Уг дэвшилтэт технологийг ашигласнаар онцгойгийн алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөлж, гол дагуу амарч зугаалж яваа иргэдийн амь насыг авран хамгаалахад ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолсон юм. Гол дагуу хэдэн зуун хүнд тэр бүр завьт эргүүл хүрч ажиллаж чадахгүй учраас орчин үеийн дэвшилтэт технологи ашигласнаар алба хаагчид богино хугацаанд шуурхай арга хэмжээг авч чадах юм. Энэхүү камер нь цагдаагийн байгууллагын ажилд ч багагүй тус нэмэртэй байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа.

Энэ мэтчилэн төрөөс авах арга хэмжээг нэмэгдэж байгаа ч нөгөө л иргэдийн анхаарал болгоомжийн асуудал нэгдүгээрт,  гэдгийг дахин дурдах нь зүйтэй.


Хамгийн сүүлийн харамсалтай кэйсүүд

Наймдугаар сарын 3-нд

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын "Тэнгис-Шишгэд"-ийн голд гурван хүн моторт завьтай явж байгаад завь нь хөмөрч хоёр нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамт тус иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Харамсалтай нь энэ сарын 8-нд нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг улсын хилээс дотогш таван км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олж, тогтоожээ.

Наймдугаар сарын 8-нд

Туул голд 29 настай эмэгтэй живж, нас баржээ. Тодруулбал, "Хан-Уул дүүргийн Маршлын гүүрний баруун талд “Туул” голд нэг хүн живж, урсаад явж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан, очиж иргэн Б-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар тухайн иргэний цогцос Маршалын гүүрнээс баруун зүгт нэг км зайд модонд гацсан байдалтай байсныг олж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

Наймдугаар сарын 5-нд

Увс аймгийн Хяргас нууранд усны мотоциклтэй явж байсан гурван иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ. Тухайн байршилд усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ талаар өчигдрийн 17:55 цагт онцгой байдлын албанд мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн 56 настай эрэгтэй, 50 настай, эмэгтэй нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн 10 настай хүүг усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгчээ.

Наймдугаар сарын 1-нд

Согтуугаар усанд сэлэхээр ороод осолджээ. Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд “Туул” голд сэлэхээр хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар дөрвөн метрийн гүнд таван удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоожээ.

Наймдугаар сарын 1-нд

Тогтоол усанд 45 настай эрэгтэй живжээ. Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 31 дүгээр гудамжинд тогтоол усанд эрэгтэй хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Э/45 настай, эрэгтэй/ нь 1.7 метр орчим гүнтэй тогтоол усанд живж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү наймдугаар сар гарснаас хойш улсад осолдсон харамсалтай кэйсүүд үргэлжилнэ.  Цаашид хэд хүрэх нь мэдэгдэхгүй, айдастай байна.

Үхлийн аюул даруулсан хийлдэг завинд стандарт тогтооё

Дээрх кейсүүдээс харахад хүний анхаарал болгоомжгүй үйл ажиллагаанаас гадна нэг механик хүчин зүйл усны осолд нөлөөлж, хүний амь насанд аюул занал учруулж байна.  Энэ хийлдэг завь, усны мотоцикль юм. Одоогоор энэ төрлийн техник хэрэгслийн стандарт гэж манай улсад байхгүй. “Хийлдэг завиар ямар ч нууранд гарч болохгүй ээ. Салхи гараад л нуурын төв рүү аваад явчихдаг, салхигүй өдөр гэж ч байдаггүй, завины хий гараад үхдэг.  Нуурын мандал дээрээс энгийн нүдээр ийм завь бас бараг харагддаггүй.  Хийлдэг завиар хэзээ ч аль ч нууранд битгий гар” л гэсэн анхаарал сануулга, сэрэмжлүүлэг өгөхөөс өөр төрлийн хууль эрх зүйн хамгаалалт алга. Гэсэн ч амь насандаа хайргүй “усч” монголчууд маань үүнийг тоолгүй ороод л амь насаа эрсдэлд оруулчихаад байх юм.

Хэзээ завины стандарттай болж, мөрдөх вэ?

Завины стандартын асуудлыг ЗТЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргааны газрынхан хариуцан боловсруулж байна. Энэхүү стандартын асуудал нэлээдгүй хугацааны турш яригдаж байгаа ч одоог хүртэл батлагдаагүй.  Энэ талаар бид Далайн захиргааны газраас тодруулахад “ Хийлдэг завинд гурван багц стандарт байдаг. Тухайлбал эх биеийн даацаас шалтгаалаад ямар хүчин чадлын хөдөлгүүр тавих вэ, хөдөлгүүр нь ямар байх уу гээд.  Одоогоор гурван багц асуудлын хоёр нь  батлагдаад явж байгаа. Бусад нь манай захиргааны газрын стандарт техникийн хороогоор хэлэлцэгдээд явж байна.  Удахгүй батлагдана” гэлээ.   Олон улсад гэхэд гурван метр гүн гол усанд 15 морины хүчтэй мотортой, даац болон суух хүний тоог заасан стандарт мөрддөг байна.  Мөн  галын хор, эмийн сан, зангуу, уяа оосор, аврах хантааз, дохионы пуужин зэрэг аврах хэрэгслүүд нь тоотой байдаг юм байна.

Монгол Улсад завины стандарт батлагдаагүй ч Далайн захиргааны газраас олон нийтийн дунд түгээмэл хэрэглэгддэг “Intex” маркийн хийлдэг завийг хаана ашиглаж болох талаарх зөвлөмж гаргажээ. Тус зөвлөмжид энэхүү завийг эргийн хамгаалалт бүхий газарт эсхүл жижиг нуур цөөрөм, голын гүехэн хэсэг, булан тохойд, салхины хүч нь дөрвөн м/сек, давлагааны өндөр нь 0. 3м-тэй усан орчинд ашиглах зориулалттайг анхаарах хэрэгтэй.   “Intex” маркийн хийлдэг завь нь зориулалтын хувьд аврах завь, хэрэгсэл биш гэдгийг мартаж болохгүй. .Уг завийг шумбалтад ашиглаж болохгүй. Хийлдэг завийг усан замын ямар нэгэн тээврийн хэрэгслээр чирч ашиглаж болохгүй.  Завийг зааврын дагуу хийлж, хэсэг хугацааны дараа бүрэн бүтэн эсэхийг заавал шалгах шаардлагатай. Завины даацыг хэтрүүлэн хөдөлгөөн хийхийг хориглох. Завийг усан дээр гаргахын өмнө бүх зорчигчид аврах хантааз өмсүүлсэн эсэхийг шалгах. Тогтвортой байдлыг хангах үүднээс хийлдэг завины төв хэсэгт гишгэн бууж, сууж байх.  Завин дээрх ачааллыг нэг талд нь бөөгнөрүүлэхгүй, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор жолоодогч нь зорчигчдыг суудалд хуваарилан суулгах үүрэгтэй гэжээ. 

Мөн усан замын тээврийн тухай хууль болон Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм манай улсад бий.  Үүнд завь болон хөвөгч хэрэгслийг ашиглаагүй үедээ усны ойролцоо эзэнгүй, сул орхихоос зайлсхийх.  Хийлдэг завь нь ширүүн урсгалтай, харгиатай гол дээр болон бусад аюултай, эрсдэлтэй /экстрим/ спортод ашиглахад зориулагдаагүйг анхаарах. Завийг ашиглах явцдаа аль болох хурц үзүүртэй зүйлс, хүчиллэг болон бусад идэмхий төрлийн химийн бодисын ойролцоо байлгахаас зайлсхийх.  Согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм бодис хэрэглэсэн үедээ завь жолоодож болохгүйг анхаарах.  Тухайн орон нутгийн захиргаанаас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөх.  Эрх бүхий байгууллагаас тогтоосон бүс, хязгаарлалт дотор хийлдэг завийг ашиглах.  Цаг агаарын байдал хурдан өөрчлөгдөх эрсдэлтэй тул аль болох хурдан хугацаанд эрэг рүү буцах эрэгт ойр зайнд аялах шаардлагатайг анхаараарай гэжээ.

Экспертүүдийн тайлбар

Далайн захиргааны газрын Усан замын тээврийн Бүртгэл хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяр: Манайд бүртгэлтэй, хяналт шалгалт хийсэн эсэхийг шалгаж суугаарай

-Манайх усан замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Хоёрдугаарт, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл тооллого, техникийн хяналтын үзлэгийг хийдэг. Мөн иргэд, олон нийтэд салбарынхаа талаарх мэдлэг мэдээллийг олгох сургалт семинарыг тогтмол зохион байгуулдаг. Хөвсгөл, Өгий нуурт хяналтын пост байгуулж, эргүүл хяналтын ажил хийж байна. Одоогийн байдлаар улсын бүртгэлд 228 тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийн хамгийн их нь буюу 139 нь Хөвсгөл нууранд үйл ажиллагаа явуулдаг бол Архангай аймагт 43 завь байна. Бусад нь Увс, Сэлэнгэ, Баян-Өлгий зэрэг томоохон гол, нууртай аймгуудад бүртгэлтэй байна. Манайд бүртгэлтэй завинуудад бид дээр хэлсэнчлэн байнга хяналт тавьж ажилладаг. Гэтэл манайд бүртгэлд хамрагддаггүй завь гэж бий. Яагаад гэхээр манай улсын хуульд гурван метрээс илүүгүй урттай болон ахуйн зориулалтай завийг орон нутаг хариуцаж явдаг. Мөн иргэд хамгийн их осолддог зүйл нь хийлдэг завь. Дотроо стандартын шаардлага хангасан, хангаагүй гээд олон янз байдаг. Усан сан, эргийн хамгаалалттай газарт ашиглах ёстой завийг хүмүүс худалдаж аваад л хэрэглэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Дээрээс нь манай иргэдийн усны талаарх боловсрол тааруухан нь осол эндэгдэл гарахад нөлөөлдөг. Аврах хантааз хэрэглэдэггүй. Үр хүүхдүүдээ хийлдэг гудсан дээр суулгаад хүртэл явуулчихдаг.

-Хамгийн сүүлд “Тэнгис-Шишгэд"-ийн голд гурван хүн моторт завьтай явж байгаад осолдсон байна.  Энэ завь гэхэд танайд бүртгэлтэй байв уу?

- Шишгэдэд осолдсон завь манайд бүртгэлгүй хийлдэг завь байж таарсан.  Манай далайн захиргааны газар усан замын тээврийн хэрэгсэл буюу завь хөлөг онгоцны улсын бүртгэл дээр нь жил бүр техникийн хяналт шалгалт, үзлэг хийдэг.  Хөвсгөл, Өгий хоёр дээр хяналтын посттой. Бусад дээр нь хараахан хяналтын пост байгуулж амжаагүй байна. Тэгэхээр бидний хяналтаас гадуур хувь хүмүүс, хийлдэг гудастай гараад эндэх тохиолдол байгаад байх шиг байна.  Манай улсад завь үйлдвэрлэгч улс биш болохоор ихэнх нь БНХАУ, АНУ, Япон, Канад, Шинэ Зеланд, ОХУ зэргээс завь, усан мотоцикл оруулж ирдэг. Гаалиар орж ирж байгаа завь зэрэгт тавих шаардлага, хорио цээр гэж байхгүй байна.  Хийлдэг завийг бараан дотроо оруулж ирж зараад дараа нь хяналт шалгалт хийгдээд манайд бүртгүүлье  гэхээр гаалийн  бүртгэлд бичиг баримт байгаад байна.  Энэ асуудалд анхаарах шаардлагатай. Аялал зугаалгын улирал дуусах тал руугаа хандаж байна. Гэсэн ч гол усны ойролцоо, өөрт тохирсон аврах хантаазтай усан тээврийн хэрэгсэл дээр гарч байгаарай. Заавал тухайн тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл, бүртгэлтэй юу, мөн тэр завьчин үнэмлэхтэй юу гэдэг бусад бичиг баримтыг шалгаж байгаарай.

ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ууганхүү: Стандартын бус хэрэгслүүд ослын нэг шалтгаан болдог

-Усны ослын тохиолдлуудын нэлээдгүй хувь нь зориулалтын бус хөвөгч хэрэгсэл, хийлдэг гудас зэрэг дээр хүүхдээ хөвүүлж байгаад осолдсон тохиолдлууд байна. Баян-Өлгий аймгийн Улаан-Ус сумын ногоон нуурын эрэг дээр гэхэд  гэр бүлийн таван хүн, нэг нь сэлэх гэж ороод живсэн араас нь дөрвөн хүн живсэн хүнээ аврах гэж ороод гэр бүлийн таван хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Тухайн нуур нь хүн очиж сэлээд байдаггүй эргээсээ хоёроос гурван метр яваад огцом гүнзгий болдог нуур байдаг. Ийм осол аюул тулгарсан үед маш богино хугацаанд авхаалж самбаа гаргахад хэцүү байдаг тул эхнээсээ гол нуур луу орохгүй байх нэг нэгэндээ хараа хяналт тавьж, ойр тойрны хүмүүстээ сэрэмжлүүлдэг, мэргэжлийн байгууллагуудын гаргасан заавар зөвлөмжийг дагаж эхнээсээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч анхаарч урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Голын усны аюул гэдэг өөрөө бусад осолтой харьцуулахад богино хугацаанд болоод өнгөрдөг тэр болгон түргэн тусламж очиж аврах үйл ажиллагаа явуулах тийм боломж байдаггүй. Иймд тухайн хүний аюулгүй байдлаа хангаж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж байгаа. Хийлдэг гудас, хөвөгч зэрэг нь зориулалтын бус хийсэн материал нь хэврэг мөн эдгээр нь гүехэн тогтоол ус, усан бассейнд ашиглахад зориулагдсан байдаг. Том нуур урсгал устай газар эдгээр нь усанд осолдох эрсдэлийг нь нэмж өгч байдаг. Хөвөгч цагираг зэргийг хүүхэд зүүцэн байж байгаад урсгал усанд хөмрөөд толгой нь доош харах, мөн хийлдэг завь гудас хөвж яваад янз бүрийн үзүүртэй зүйлд урагдах, томоохон нууранд салхинд туугдан гол руу нь явах ийм тохиолдлууд их гарч байна. Энэ бүгд нь стандартын бус юм.

-Стандартын хэрэгсэл гэж байна уу?

-Стандартын гэдэг нь амралт аялал зугаалгын газрууд ОБЕГ-ын газрын хэрэглэж байгаа шаардлага хангасан завь аврах хантааз гэх мэтийг хэлдэг.  Аялал зугаалгын газрууд нь аялагчдаа томоохон гол мөрнүүдээр аялуулахдаа аврах хантааз  зүүлгэж техникийн үзлэгт орсон завиар аялуулах гэх зэрэг шаардлагууд тавигдсан байдаг.  Мөн иргэд завь хөвөгч хантааз гэх мэт аяллын хэрэгсэл авахдаа стандартын шаардлага хангасан үгүйг шалгаж авах  гээд бизнес эрхлэгч хувь албан байгууллагууд гэхээс илүү иргэдийн өөрсдийн хариуцлагын асуудал юм. Мөн авлаа гэхэд иргэд маань өөрсдөө түүнийгээ ашиглаж чадах уу жолоодох сэлүүрдэх гэх мэт нь бас асуудал дагуулдаг.

“Хүүхдээ голын усанд бүү эрхлүүлээч ээ”

2023 онд нийт 30 хүүхэд усанд осолдож амь насаа алдсан бол энэ оны эхний зургаан сард есөн хүүхэд, долоон сард есөн хүүхэд,  амь нас хохирсон байна. Өөрөөр хэлбэл,  жил бүр зөвхөн усанд осолдож бүтэн нэг ангийн хүүхдүүд амь насаа алдана гэдэг бол үнэхээр харамсалтай бөгөөд манай улс шиг цөөхөн хүн амтай улсад бол өндөр нөхцөл байдал юм.  Мөн сүүлийн арван жилд Монгол Улсад 10044 хүн голын усанд амиа алдсан. Үүний 71.4 хувь нь том хүн. 28.9 хувь нь хүүхэд. Усны ослоор иргэн амь насаа алдсан гэдэг тоог зүгээр нэг сонсоод өнгөрөхгүй байгаасай. Өөрт нь, гэр бүлийн ойрын хүнд нь тохиолдоогүй бол сонсоод, харамсаад өнгөрдөг. Усанд ам гарч болохгүй гэдэг. Гай хийсч ирдэг. Иргэн бүр анхаарал сэрэмжтэй байвал бид энэ тоог эхлүүлэх ч шаардлагагүй шүү дээ.  “Амь насандаа хайртай байя”  хэмээн нийтлэлээ өнгөрлүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ9 цаг 49 минутын өмнө2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.9 цаг 54 минутын өмнөМонгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа10 цагийн өмнөНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 сар 1. 23:20“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа7 сар 1. 23:15Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо7 сар 1. 23:11Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав7 сар 1. 23:05“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв7 сар 1. 23:01Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 1. 22:57Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ7 сар 1. 22:53100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 22:51“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана7 сар 1. 22:49Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 сар 30. 22:08Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 сар 30. 22:04Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа6 сар 30. 22:01У.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.