Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 18-19-нд зохион байгуулагдах гэж байна. ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой. Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 14 улсын 20 гаруй улс төрийн намуудын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцоно. Хуралдааныг ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж үг хэлэх юм. Хурлаар Азийн улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, дуу хоолой, тэгш боломж, тэгш оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдааныг өнгөрсөн жил мөн Улаанбаатарт зохион байгуулсан бөгөөд Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг сонгосон юм.
Facebook
Twitter
Youtube


Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа
Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо

Сэтгэгдэл бичих