Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ энэ оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан даган гарах дүрэм, журам, стандартуудыг боловсруулаад байна.
Хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын дунд журам, дүрэм, стандартын төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байна.
Зарим журмын төслүүдийг өчигдөр хэлэлцсэн бол өнөөдөр дараах стандартуудын төслийг хэлэлцүүлсэн.
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартын төсөл;
Сэтгэл зүйн үйлчилгээний стандартын төсөл;
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандартын төсөл;
Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартын төсөл;
Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний нийтлэг шаардлагын төсөл;
Сүм хийдийн дэргэдэх хүүхдийн дотуур байранд тавигдах нийтлэг шаардлагын төсөл;
Хүүхэд хөхүүлэх өрөөний стандартын төслийг тус тус танилцуулж, санал авлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг /Шинэчилсэн найруулга/ төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд танилцуулж, сурталчлах ажлыг мөн зохион байгуулсаар байна.
Сэтгэгдэл бичих