ЁЗДБХ: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ


8-р сарын 15
19 цаг 46 минут

     Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.08.15/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Б.Баярбаатар нарын УИХ-ын зургаан гишүүн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав.

Тэрбээр, Улсын Их Хурал 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж заасан. Ийнхүү Улсын Их Хурлын 126 гишүүн бүхий Улсын Их Хурлыг сонгох сонгууль 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улс орон даяар явагдаж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна.

Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх Улсын Их Хурал үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу 2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагчид нь буцаасан. 

Иймээс хуульд батлах хугацааг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдах жилд өмнөх Улсын Их Хурал хэлэлцэж амжаагүй бол дараагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлаар хэлэлцэж, батлах асуудлыг хуулиар зохицуулах шаардлага үүссэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үеэр УИХ-ын гишүүдээс  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг өөрчилж, өөрсдөө тогтоох санал гарч байсныг дурдан асуулт асууж, хариулт авсан.  

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уг хуульд тодорхой хугацаа зааж өгөх, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл тухайн хуулийг нэг удаагийн шинжтэйгээр баталж мөрдүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан9 минут 7 секундын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно16 минут 23 секундын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа1 цаг 16 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ1 цаг 19 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ1 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ2 цаг 15 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв2 цаг 18 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ4 цаг 12 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо4 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав5 цагийн өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно5 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан5 цаг 24 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.