ТБХ: Нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


8-р сарын 16
9 цаг 53 минут

      Улсын Их Хурлын Төсвийн  байнгын хороо (2024.08.14) хуралдаж,  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Сангийн сайд С.Жавхлан хуулийн төслүүдийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох сонгуулийн холимог тогтолцоогоор анхны 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурал 2024оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдаж, улс төрийн намуудад ард түмнийдэмжлэг авсан иргэдийн саналыг гээхгүй байх зарчим дор Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн Хамтарсан Засгийн газар байгуулагдаж “Хурдтай Хөгжлийн Төлөөх Зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийнгарааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд 3 намын мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтод суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан билээ. Ийнхүү бид Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал ,сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой, бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байна. Ирэх 4 жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай байна. Гэвч улсын төсвийн эх үүсвэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой. Тийм ч учраас нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн цогц реформыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Иймд Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийн шинэ загварт тохирсон, дунд, урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг олон улсын сайн жишигт нийцүүлэн боловсронгуй болгон өргөн барилаа. Монгол Улс анх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтийн эхэн үе болох 2010 онд баталж, эдийн засгийг уул уурхайн мөчлөг дагасан савлагаанаас хамгаалж, төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үетэй харьцуулахад өнөөдөр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3.7 дахин, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4 дахин, гадаад худалдааны нийт эргэлт 2.3 дахин өсөж, эдийн засгийн багтаамж 2-3 дахин тэлснээс үзвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагууд төсвийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түүхэн үүргээ гүйцэтгэснийг харуулж байна. Монгол Улсын хөгжлийн шинэ үе шатад нийцүүлэн, шинэчлэн боловсруулсан Тогтвортой байдлын тухай хуульд туссан голлох зарчмын өөрчлөлтийг авч үзвэл: Нэгдүгээрт, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ийн 30 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, байнгын шинжтэй,  тогтмол гардаг төсвийн урсгал зардлыг эдийн засгийн багтаамжийн тодорхой хувиар хязгаарласнаар төсвийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлах, хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зай үүсэх нөхцөл бүрдүүлнэ. Хоёрдугаарт, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ийн 2 хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байлгаж, дотоод эдийн засгийн нөөц сууриас бүрдсэн тэнцвэржүүлсэн орлогын эх үүсвэрээр төсвийн зардлыг хязгаарлаж, суурь тэнцлийн ашгийг тооцох ба уг эх үүсвэрээр өрийн үндсэн төлбөрийг төлөхөд зарцуулна. Ингэснээр ирээдүйд өрийн дарамтад орох эрсдэлээс сэргийлнэ. Гуравдугаарт, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр тооцсоноор дэлхий дахинд Засгийн газрын өрийн хязгаарыг мөрддөг 72 улсын 65 улстай ижил аргачлалтай болж, эдгээр орнуудын нийтлэг аргачлалд шилжсэнээр харьцуулахболомж нэмэгдэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд ойлгомжтой болж, хяналт тавихадхялбар болох юм. Дээрх өөрчлөлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуульд оруулснаар бид шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэх томоохон төслүүдийг гадаадын зээл, тусламж, үнэт цаас, төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн секторын эх үүсвэрээр хэрэгжүүлж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зорилтуудад хүрнэ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухaй хуулийн төсөлд нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 27.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34.4 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байж, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн хэмжээг 47.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр тооцлоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийнхүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгөх дүгнэлт, зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр, эдгээр хуулийн төслүүдэд зайлшгүй хөрөнгө оруулалтын зардлыг тусгах шаардлага байгааг ойлгож байна. Гагцхүү өргөн баригдсан хуулийн төслүүдэд төсвийн зарчмыг өөрчлөх асуудалд санал нэгдэхгүй байна. Хөрөнгө оруулалтын зардлыг цаашид  хянах бололцоотой юу гэсэн асуудал гарч байна. Бусад улс орнуудын сайн жишгээр Улсын хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулсан байдаг. Харин манайд Төсвийн тухай хуулийн ганц бүлэг заалтаар зохицуулсан байна. Хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөж, хянахгүй бол төсвийн эрсдэл үүсэх магадлал байна хэмээн үзэж байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйл, УИХ-аас батлан гаргасан “Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” 2020 оны 52 дугаар тогтоол, мөн УИХ-ын 2020 оны “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан таван жилийн үндсэн чиглэл, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн жагсаал тзэргийг нарийвчлан судалж үзвэл төсвийн тодотголоор оруулж ирсэн хөрөнгө оруулалтын томоохон төслүүд үндсэндээ эдгээр баримт бичигт тусгагдсан байна .Иймд хэрэв хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд өмнө тусгагдсан эдгээр төслийг дахин тодотгох, тооцоолол, хөрөнгийн эх үүсвэрийг нь шинэчлэх шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хийхийн өмнө дээр дурдсан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцэхээр байна. Тийм учраас,Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт тодотгол хийхээс илүүтэй ирэх 2025 онытөсвийн төсөлд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусган хэлэлцэх нь илүү зохистой гэж үзэж байна гэх зэргээр дүгнэлт, зөвлөмжөө товч танилцуулав.Түүний дараа байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар боллоо.

Түүний дараа Байнгын хорооны хуралдаан Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга сонгох тухай хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн байна. Тэрбээр, 2003 онд  Баянхонгор аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг, 2007 онд Санхүү эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна. Д.Цогтбаатар нь 2007-2012 онд" Голомт" банкинд эдийн засагчаар, 2012-2015 онд "Голомт" банкны Баянхонгор салбарын захирлаар,  2016-2020 онд  Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар, 2021-2023 онд Хаан банкны Салбарын удирдлагын газрын захирлаар, 2024 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн газрын захирлаар тус тус ажиллаж байжээ.  Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ1 цаг 28 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 36 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ2 цаг 35 минутын өмнө"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй2 цаг 38 минутын өмнөДулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ2 цаг 48 минутын өмнө"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав3 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ3 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан3 цаг 41 минутын өмнөЭнэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна5 сар 7. 10:12“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ5 сар 7. 9:22“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 7. 9:15УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 7. 9:08Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна5 сар 6. 14:31Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ5 сар 6. 14:27Нийслэлд тээвэр, логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагын төлөөлөл, холбоодын удирдлагуудын саналыг сонслоо5 сар 6. 14:21Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна5 сар 6. 14:17Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь5 сар 6. 14:15Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна5 сар 6. 10:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.