Явган алхалтын Олон улсын фестиваль зохион байгуулагдана


8-р сарын 21
10 цаг 49 минут
        “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” олон улсын арга хэмжээ 2024 оны 8-р сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ жил ирэх тусам өргөжиж, хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд өнгөрсөн жил дэлхийн 10 орны 150 орчим гадаад явган алхагчид оролцож байжээ. Тэгвэл энэ жил ОХУ-ын Владывосток хот, БНХАУ-ын Бээжин хот, БНЧУ-ын Праг хот, БНСУ-ын Сөүл болон бусад хотууд, Япон улсын Токио хот, Их Британи, АНУ, Турк, Тажикстан зэрэг нэлээд орноос оролцохоо илэрхийлсэн байна.
Мэдээж монгол орныхоо өнцөг булан бүрээс, аймаг хотуудаас олон тооны алхагчид хуран цугладаг сонирхолтой арга хэмжээ болдог ажээ. Алхалтаас гадна амрах цэгүүд дээр урлаг соёлын хөтөлбөр, морьт харвааны шоу үзүүлбэр гээд олон сонирхол татсан хөтөлбөрүүдийг багтааснаараа онцлог юм. Тус фестиваль нь Улаанбаатар хот, нийслэл хот орчмын түүх соёл, өв уламжлал, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийтийн биеийн тамирын чухал нэг төрөл болох явган алхалттай хослуулсан хэлбэрээр Go Mongolia Walk Together! уриан дор зохион байгуулагдах юм байна.
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Welcome to Mongolia"-г түлхүүр үгээ болгож манай улсын өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлж гаргасан Go Mongolia уриа, агуулгад нийцүүлэн Go Mongolia Walk together! гэсэн уриаг зохион байгуулагчид гаргажээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд явган алхалтын аялал жуучлалд ихээхэн анхаарч, харьцангуй бага зардлаар явган алхалтын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартын тэмдэг, тэмдэглэгээг нэвтрүүлж, мэдээллийн нэгдсэн системийг үүсгэн, олон улсад сурталчилан таниулах замаар жуулчдыг татаж байгаа бөгөөд энэ нь улмаар орон нутгийн иргэдийн эдийн засгийг шууд дэмжих таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Фестивалийн арга хэмжээ нь Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болох бөгөөд 23-ны өдөр өглөөний 07:30 цагаас Дүнжингарав худалдааны төвөөс нэгдсэн журмаар автобусандаа суун Горхи-Тэрэлж дэхь алхалтын эхлэх байршилруу хөдөлж, алхалтын дараа буцаж Улаанбаатар хотод ирэх юм. Харин 24, 25-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайгаас автобус хөдлөн, буцаж талбайд ирэх ажээ. Оролцогчид 3 өдрийн турш хамрагдан алхаж амжихгүй бол аль нэг, хоёр өдөр ч оролцох боломжтой юм байна.
Фестивалийн гурван өдрийн туршид өглөө бүр алхалтын нээлтийг хийж, уртын дуу, бүжиг, ардын дуу, орчин үеийн дуу, хөөмий, морин хуурын тоглолт, уран нугаралт, морин циркийн үзүүлбэр гээд явган алхагчдад зориулсан урлагийн тоглолтуудыг үзүүлсэн нь алхалтын фестивалийг улам илүү сонирхолтой болгох юм. Түүнчлэн орон нутгийн иргэдийн гар урлал, сүү цагаан идээ, хоол зуушийг борлуулах боломжийг бүрдүүлснээр алхагчдын хувьд нутгийн иргэдээс үйлчилгээ авах, орлого орлого оруулах боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.
Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, Монгол Оллэ нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бол бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэн Нийслэлийн замын цагдаагийн газар, Баянзүрх, Налайх дүүргийн ЗДТГ, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа, БТСУХ, НЭМҮТ зэрэг төрийн бодлогын байгууллагууд дэмжиж байна.
Ulaanbaatar Walking Festival 2024-н үеэр орон орны явган алхагчид өөр хоорондоо танилцаж, дурсгалын зүйлс солилцож, соёлын солилцоо хийж, хамтдаа нөхөрлөж, хөгжилдөж гурван өдрийн туршид гайхалтай сайхан дурсамжийг бүтээх боломж бүрдэж явган алхалтын фестиваль гэхээс гадна соёлын томоохон арга хэмжээ болж өргөжиж байгаа нь сайхан байна.
Та эрүүл зөв амьдралын хэвшлийг бүтээж, байгаль эх дэлхийнхээ гоо сайхныг тольдон, нөхөрлөлийн хүрээгээ тэлэн фестивальд оролцож, хамтдаа алхахыг хүсвэл энэхүү холбоос дээр дарж бүртгэлийн хуудсыг бөглөөрэй >>> https://qrco.de/Ulaanbaatar
Жич: Илүү их зураг, мэдээллийг үзэхийг хүсвэл явган алхагчдын нэгдсэн групп >>> https://www.facebook.com/groups/mongolwalkers -т хандаарай.
Эх сурвалж: Улаанбаатар явган алхалтын фестиваль-2024 зохион байгуулах баг

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана6 цаг 35 минутын өмнөМонгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа3 сар 18. 10:31Өчигдөр найман байршилд гал гарчээ3 сар 18. 10:28Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ3 сар 18. 9:40Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө3 сар 18. 9:36Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна3 сар 18. 8:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна3 сар 18. 8:56УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 18. 8:49Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:39Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:38Монголын баг тамирчид “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 21 медаль хүртлээ3 сар 17. 19:36Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:28“Хөх дөл” төслийн нээлт боллоо3 сар 17. 19:25“Монгол цэргийн өдөр”-ийг угтан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочилж, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ3 сар 17. 19:23"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээнийг нийт 15 төрлөөр 30 ангилалтай зохион байгуулна3 сар 17. 19:15Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:05Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа3 сар 17. 19:01Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 13:35Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ3 сар 17. 12:18Нийтийн тээврийн 1134 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 17. 12:12Гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээллийг шалгав3 сар 17. 12:08Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ3 сар 17. 11:52Д.Амарбаясгалан: Татварын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй3 сар 17. 11:36Цэргийн баяр нэртэй хоёр хүн байна3 сар 17. 10:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.