ИЦББХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


8-р сарын 21
14 цаг 23 минут

       Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны (2024.08.20) хуралдаан 15 цаг 50 минутад гишүүдийн 61.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ...” гэж заасны дагуу тус байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх байршлын талаар тодруулав. Мөн иргэдийг цахим залилан, халдлагад өртөх эрсдэлийг бууруулахад анхаарах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2024 оны зургаадугаар сард баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гарааны компаниудыг бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулахаар болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гарааны компаниуд заавал хотод ирэхгүйгээр виртуал бүсэд бүртгүүлээд татварын хөнгөлөлтөө аваад явах нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтарсан журмаар виртуал бүсэд бүртгэх хуулийн этгээдийг тодорхой болгохоор ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хариулав. 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат асуултдаа 2024 оны байдлаар “E-mongolia” цахим системээр дамжуулан 1173 төрийн үйлчилгээг 43 сая удаа үзүүлсэн байгааг дурдаад цаашид төр, хувийн хэвшлийн хэчнээн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгаа болон төрийн байгууллагуудын хоорондын уялдаа ямар түвшинд байгааг лавласан юм.  Түүнчлэн үндэсний хиймэл дагуулыг нэвтрүүлэх ажлын явцын талаар тодрууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Өнгөрөгч дөрөвдүгээр сард парламентаас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. “E-mongolia” цахим системийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзэж, дахин загварчлах судалгааны ажлыг эхлүүлсэн. Төр зарим чиг үүргээ мэргэжлийн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн орон нутагт төрийн үйлчилгээний цахим шилжилт харилцан адилгүй түвшинд байна. Жишээлбэл, галын дүгнэлт авахад Баянхонгор аймагт таван зүйл шаарддаг бол Хэнтий аймагт найман зүйл шаарддаг. Үүнийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Манай улсын нийт газар нутгийн 26.8 хувьд 4G интернэтийн сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбох шаардлагатай. 2027 он гэхэд Монгол Улс анх удаа үндэсний хиймэл дагуултай болох бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр, “Монгол Улс үндэсний бие даасан хиймэл дагуултай болсноор интернэт сүлжээнд холбогдоогүй үлдсэн газар нутагт харилцаа холбооны сүлжээг үүсгэх дэд бүтэцтэй болно. Нийт 1648 баг байгаагийн 150-иас бусад нь ямар нэгэн хэмжээгээр үүрэн сүлжээнд холбогдсон. Алслагдсан багуудыг сүлжээнд холбох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар шийдэхээр ажиллаж байгаа. Улсын төсөвт тодорхой зардлуудыг тусгасан” хэмээн хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын цахим шилжилт удаашралтай байгааг сануулав.

Ингээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна. Мөн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгажээ. Түүнчлэн эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлжээ. Улс төрийн гурван намаас “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагатай болгосон байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд Инновац, цахим бодлогын байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид болох Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын төсөвт нийт 97 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, хариулт авсны дараагаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын бичгээр гаргасан төсөл арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжүүлэх дүн, хэрэгжих хугацаанд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлэх байршил, сумдын тоог цөөрүүлж, өөрчлөх тухай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. 

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Надад Ерөнхий сайд болох бодол байхгүй5 сар 24. 18:45Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ5 сар 23. 20:33“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 сар 23. 8:20Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 сар 23. 8:16“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 сар 23. 8:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 23. 8:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 23. 8:07П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.