ТБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


8-р сарын 21
18 цаг 23 минут

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.21) хуралдаан 12 цаг 38 минутад эхэлж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут сумдад амьдрах боломжийг бүрдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, улмаар төвлөрлийг сааруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд ямар зорилт тусгасан талаар, мөн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын төсөвт өртгийн талаар тодруулсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд  “Хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ” гэсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын заалтын дагуу бүлэг заалт тусгасан байна. 2023 онд энэ чиглэлээр бүх аймгийн Засаг дарга нар болон яамдын дэд сайд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Засгийн газар байгуулж, орон нутгийн иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн тусгасан гэв. Тухайлбал, орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор орон сууц, амины орон сууц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туслах аж ахуй эрхлэхэд газар олгох, хөрөнгө оруулалтаар дэмжих, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зардлыг шийдвэрлэх гэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа, үүнийгээ 2024-2028 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан гэв. Бүс, орон нутагт үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгохтой холбоотой заалтууд тусгасан гээд дэлгэрэнгүй тайлбар өгч байв.

Улаанбаатар хотын эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр нийслэлээс тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж буй Бөөрөлжүүлтийн цахилгаан станцаас эрчим хүч худалдан авахтай холбоотой гэрээг байгуулсан байна. Тус бүтээн байгуулалт нь 10 гаруй жил үргэлжилж байгаа ч энэ онд Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 мВт цахилгааныг нийлүүлэх юм. Нийтдээ 600 мВт-ын хүчин чадалтай бөгөөд төвийн эрчим хүчний системд 300 мВт цахилгаан цахилгааныг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр авч буй өөр нэг арга хэмжээ нь эрчим хүчний сүлжээнд ашиглах 50 мВт-ын  чадалтай, 200 мВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.

Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго байх ёстой гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хэлээд “Экспортыг дэмжих чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна үйлдвэрлэл хөгжүүлэх, үүний тулд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх нь энэхүү бодлогын баримт бичгийн тэргүүн зорилт байх ёстой” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр бага хүүтэй, хүртээмжтэй зээлийг бий болгох чиглэлээрх банкны салбартай холбоотой зорилтууд, татварын бодлогын талаарх зорилтууд, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилтуудын талаар тодруулж асуулаа. Банкны салбарт өрсөлдөөнийг бий болгох хүрээнд хөтөлбөрийн төсөлд гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулахаар тусгасан байна. Инфляц нь зээлийн чанар, хүртээмжтэй шууд холбоотой байдаг бөгөөд хөтөлбөрт 5 хувиас бага түвшинд хадгалах бодлогыг баримтлахаар, мөн зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх зорилтууд тусгасан гэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд татварын чиглэлээр жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, татварын орчныг сайжруулах зорилт дэвшүүлсэн гээд дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Ц.Даваасүрэн, Б.Мөнхсоёл, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсан юм.

Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуралдааны явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан шийдвэрлэээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.