“Монгол-Словений бизнес форум” хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой


8-р сарын 22
9 цаг 55 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Монгол-Словений бизнес форум” өчигдөр наймдугаар сарын 21-ний өдөр МҮХАҮТ-ын байранд боллоо. Энэхүү форумд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар оролцсон юм.

Тус бизнес форум нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм.

Словений талаас эм үйлдвэрлэл, тээвэр логистик, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал,  маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж,  дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлийн 17 аж ахуй нэгж, компаниуд оролцож байна. Харин Монголоос 20 орчим аж ахуй нэгж, компани оролцлоо. Тэд Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцоод байна.

Форумыг нээж Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар үг хэллээ. “Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Словени-Монголын анхны бизнес форумын арга хэмжээнд оролцож байгаадаа миний бие туйлын баяртай байна. Монгол Улсад хийж буй энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын хоорондын улс төр, бизнес болон Европын Холбоо-Монголын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилготой айлчлал болж байна. Саяхан манай нөхөр “Бид XIII зууны үед хөршүүд байсан тул бие биенээ таньж мэдэх нь аргагүй” хэмээн хошигнон хэлсэн билээ. Өнөөдөр манай улсын шилдэг компаниудын төлөөлөл хүрэлцэн ирснийг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр компаниуд нь бүгд дэлхийн түвшинд аль хэдийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зарим нь Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байгаа.

Мөн Словенийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Стратегийн хөгжил, олон улсын харилцаа хариуцсан гүйцэтгэх захирал болон Словенийн хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих төрийн агентлагийн төлөөллүүдийн хамтаар хүрэлцэн ирлээ. Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхмын нэг бол ил тод, итгэлтэй, таатай бизнесийн таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Өнөөдрийн бизнес форумыг хоёр талын аж ахуй нэгж, компаниуд хамтын ажиллагааны чухал боломж хэмээн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  30 жилийн ойн хүрээнд болж буй төрийн анхны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдэж байна.

Нээлтийн үеэр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ “Словени улс манай улстай төстэй, цөөн хүн амтай. Хамгийн өндөр хурдтай хөгжиж байгаа улсуудын нэг. Ингэхдээ ямар замыг туулсан бэ гэхээр төр нь хувийн хэвшилдээ эдийн засгийн илүү эрх чөлөөг олгох замаар хөгжсөн. Ялангуяа Швейцарь, Герман улстай хамтран ажиллаж, хурдан хөгжилд хүрсэн гэж хэлж болно. Монгол Словени хооронд 30 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийдэг. Үүнийг хангалтгүй гэж үзээд нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм. Үүнээс 18 сая ам.доллар орчим нь эмийн бизнес. Гэтэл энэ улс инновац, шинэ технологийн салбар руу анхаарч байна. Тиймээс энэ тал дээр хоёр улсын танхим хамтарч ажиллах ёстой. Дэлхий даяар хиймэл оюун ухааны ажилтантай болохыг зорьж байгаа энэ үед хүний нөөцөө хиймэл оюун ухаан ашиглаж шийдэж байгаа руу анхаарах нь зүйтэй. Өөр нэг зүйл нь Словени улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувийг инновац, шинэ технологийн судалгааг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдсэн. Энэ судалгаагаа хувийн хэвшлээр дамжуулан хийхээр ажиллаж байгаа юм байна. Словени Монголд боломж олгоод албан буюу ногоон пасспортыг визгүй зорчих боломжоор хангасан. Монголын топ 100 компанийн дээд гурван удирдлагад ногоон пасспорт олгож, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх боломжийг нээсэн” гэдгийг онцоллоо.

Форумаар хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулахыг зорьжээ. Словений талаас эм үйлдвэрлэл, тээвэр логистик, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал,  маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж,  дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлтийн компаниуд оролцож байна.

Тэд Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцож байна. Мөн форумын үеэр манай улсын бизнес хөгжүүлэлтийн компаниуд Словени улсын сайн туршлагаас судалж буйгаа энэ үеэр хэлж байв.

Энэ талаар “Мөнх Халдун тэнгэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мягмардорж: “Манайх барагшууны чиглэлээр үйлдвэр эрхэлдэг байгууллага. 2019 онд байгуулагдсан. Барагшуун дээр суурилсан таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголчууддаа барагшуунтай цай, өтгөрүүлсэн барагшуун, зөгийн балтай барагшуун зэргийг нийлүүлдэг. Өнөөдрийн форумын хувьд манай бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд нэлээн үр өгөөжтэй, хамтын ажиллагаа, туршлага соилцох боломжтой үйл ажиллагаа болсон гэж миний хувьд дүгнэж байна. Манай компанитай төстэй биш ч гэсэн эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр төрлийн компанитай уулзаж бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Манай компанийн хувьд Монгол Улсад барагшуун дээр суурилсан бүтээгдэхүүн дээр инновац нэвтрүүлэх хөрөнгө оруулалт хийгээд дэлхийд гаргах боломжтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжийн талаар ярилцлаа. Харилцагч тал маань барагшууны талаар төдийлөн сайн ойлголт байхгүй болохоор эхний ээлжинд лабораторид шинжилгээ хийлгээд, дараагийн удаа Европын холбоо барагшууныг зөвшөөрдөг эсэх дээр өөрсдийнхөө шугамаар судалж дахин холбогдоно гэсэн хариу өгсөн” гэсэн юм.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл “Миллениум турс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Загдмаа “Манай компанийн хувьд аялал жуулчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн форум уулзалтад миний сонирхож буй чиглэлээр нэг компани ирсэн. Тухайн компаниас туршлага судалж ярилцлаа. Дагалдаж ирсэн компаниудын төлөөлөл нь олон ирвэл их өгөөжтэй санагдлаа. Эм үйлдвэрлэл, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал,  маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж,  дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлийн монголын урдаа барьдаг олон үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ирсэн болохоор хоорондоо туршлага солилцох, хамтарч ажиллах тал дээр илүү давуу талтай гэж бодож байна. Бас нөгөөтээгүүр Словени улсын талаар манай улсын хүмүүс төдийлөн сайн мэдээд байдаггүй болохоор тус улсын ерөнхийлөгч аж ахуй нэгжүүд ирсэнд миний зүгээс баяртай байна. Өөрийнхөө салбарын зүгээс олон компаниудтай уулзаж, туршлага судална гэж бодсон боловч ганц компани ирсэнд харамсалтай байна. Гэхдээ анхны удаа гэхэд маш боломжийн санагдлаа. Салбар салбарын удирдлагууд  өөрсдийн сонирхсон чиглэлээр уулзалтаа хийгээд хоёр улсын хамтын ажиллагааг илүү бэхжүүлж байгаад манай салбарын зүгээс талархалтай байна” гэлээ.

Эх сурвалж: С.БАДАМХАНД “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина10 минут 36 секундын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв17 минут 55 секундын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна25 минут 4 секундын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана29 минут 45 секундын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав32 минут 31 секундын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ46 минут 5 секундын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр51 минут 32 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь55 минут 2 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан57 минут 21 секундын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.