Б.Лхагважав: Засаг цөөнхөө өвөртөө хийгээд нийтийн мөнгийг хянадаг хуулиудыг байхгүй болгож байна


8-р сарын 22
10 цаг 20 минут
       Эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай 2024 оны төсвийн тодотгол тойрсон асуудлаар ярилцлаа.
-2024 оны төсвийн тодотголыг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирлээ. Сонгууль бүрийн өмнө юм уу, дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилдөг жишиг тогтлоо. Өмнө нь 17 удаа өөрчилж байсан шүү дээ?
-2009 онд Уул уурхайн бүтээгдэхүүний уналт болж, тус оны нэгдүгээр сард бензингүй, нефтьгүй, улаанбуудайгүй, валютын ханш 1200-1740 төгрөг хүрч, тэр үедээ асар өндөр болсон. Тухайн үедээ Оюу толгойн гэрээний дараах дэмжлэг 250 сая доллар авсан. Мөн Олон улсын валютын сантай ажиллаад 250 сая доллар өгсөн. Тэгэхэд төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсан. Тэр үеэс гаднын хэрэгжиж буй Төсвийн тогтвортой байдлын хуулийн хамгийн гол концепцуудыг нь оруулж ирж орчуулаагүй, бүрхэг хууль гаргасан. Гаднаас оруулж ирсэн Европт хэрэглэдэг хуульд нь “Хэрвээ улсын өр нэмэгдээд байх юм бол ямар арга хэмжээ авах вэ” гэдэг заалтууд байдаг. Жишээ нь, өрийн хэмжээ ДНБ-ий 40-50 хувь байж байгаад 55 хувь болох юм бол тааз нь дээшээ нэмэгдэж байна шүү дээ. Тэр тохиолдолд нийтийн санхүүг хариуцаж байгаа Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ гэдэг заалтууд байдаг. Жишээлбэл, хэрвээ төсөв өрөө  дахиад таван хувь нэмэгдэх юм бол дараа жилийн төсөв нь өмнөх жилийнхээ төсвөөс их байж болохгүй. Хэрвээ өрийн хэмжээ 60  хувь хүрэх юм бол аливаа нэг нийтийн сангаас авдаг санхүүжилтийг зогсоох арга хэмжээнүүд авна. Тэгээд 60 хувиас дээшээ давах юм бол Засгийн газрын бонд, зээлийг хязгаарладаг. Манайд хэрэгтэй тэр заалтуудын нэгийг нь ч орчуулаагүй, алгасаад явчихсан. Тэгээд сүүлийн 12 жил таазыг дээшээ, доошоо болгодог. Болголоо гээд яах юм бэ. Олонхоороо шийдээд л явчихдаг. Нэгээс таван хувь өсөх болгонд авдаг арга хэмжээг манайх ерөөсөө хэрэгжүүлээгүй байна. Энэ алдаа томоор илэрч байгаагийн илрэл.
Хоёрдугаарт, МАН сонгуулийн өмнө төсөвт суугаагүй маш олон төслүүдийг гаргаж ирж сайн хүний дүрд тоглож, хэрэгжүүлэх гэж баахан явсан. Сөрөг хүчин болж байгаа АН, бусад намууд яагаад арга хэмжээ авахгүй байгаа вэ. Жишээ нь өнгөрсөн жилийн төсөвт тусгагдаагүй янз бүрийн төслүүд орж ирсэн. Ийм мөнгө хаанаас гарсан бэ. Сонгуулиас хойш хоёр сар болчхоод байхад үүнийг яагаад шалгахгүй байгаа юм бэ. Засаг, эрх барьж байгаа нөхөд ингэж дураараа авирладаг. Ялангуяа сонгуульд зориулж төсвүүдийг гаргасан. Дараа нь гарч ирсэн сөрөг хүчнүүд хяналт тавьж, дахин нэг бүрчлэн аудит оруулж, шалгахгүй найран дундаа явах юм бол хэцүү. Яг үнэндээ ний нуугүй хэлэхэд сонгуулийн өмнө хэвлэсэн мөнгийг хаах гэж төсвийн тодотгол орж ирж байгаа.
Гуравдугаарт, сүүлийн найман жил бугшсан асуудал байгаа. Нийтийн санхүүгээс хамгийн өндөр албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж нэрийн доор Монголбанкаар асар их мөнгийг хэвлүүлж гаргадаг. Бүтээн байгуулалт хийх нэрээр янз бүрийн нэрээр байсан валютыг нь ховх сорж авдаг. Жишээлбэл, нэг том төмөр зам тавьж байна гээд л төгрөгийн ханшийг 30 хувь унагадаг. Тэр унагасан 30 хувиас болж хэн ч хариуцлага үүрэхгүй байна.
Монголбанк нь зүгээр хэлгүй, дүлий болж хувираад мөнгийг нь хэвлэчихсэн. Одоо Л.Оюун-Эрдэнийн гаргаж ирж, яриад байгаа төсөлд төсвийн хөрөнгө оруулалт 12 хувийг нь хангана гэж байна. Бусад 80 гаруй хувийг нь гаднаас буюу мөнгө хэвлэх гэж байгаа. Хэрвээ мөнгө хэвлэх л юм бол үүнийг жирийн иргэн, аж ахуй нэгж үүрээд дуусдаг. Жишээлбэл, ковидын үеийн 8 их наядын алдагдлыг мөнгө хэвлэж л хаасан. Дараа нь яасан төгрөгийн ханш 60 хувь унасан чинь хэн хариуцсан юм бэ. Хэн ч хариуцаагүй. Иймэрхүү асуудлуудыг сөрөг хүчин болсон нэртэй 50-60 хүн уг нь хараад, хянаад, өнгөрсөн найман жилээр нь дүгнэлт хийгээд явахгүй бол төсвийн тодотгол нэрээр өөрсдийгөө аргацаах, дээрээс нь хяналтгүй мөнгө зарцуулах, жижгүүдээ өвөртөө хийсэн гэдгээрээ дураараа авирлах үйл явц хязгааргүй эхэлж байна.
-Төсвийн төслийг дагалдуулан Тендерийн тухай хуулийн оруулж ирсэн нэлээд шүүмжлэл дагуулж байна. Ер нь томоон төслүүдийг заавал тендер зарлахгүйгээр тухайн асуудлыг хариуцсан сайдын гаргасан журмаар зохицуулах тухай яригдаад эхэллээ?
-Авлигалаа дийлэхээ байгаад л Тендерийн хууль нэртэй багц оруулж ирсэн. Дараа нь тэрэнд саад болж байна гээд Хөгжлийн банкны 40, 80 их наядыг аваад хэрэглэхдээ бүгд л тендергүй явсан. Тендергүй явсан бүх юмны хойноос их мөнгөний угаалтууд явагдаж байгаа. Төмөр зам нь ч бай, Хөгжлийн банкны санхүүжилтүүд ч бай, барилгын салбар руу өгсөн дөрвөн их наяд ч бай бүгд дандаа тендергүй явсан. Яагаад том асуудлуудаа гол нь ярихгүй байгаа вэ. Засаг цөөнхөө өвөртөө хийгээд дахиад нийтийн мөнгийг хянадаг үндсэн хуулиудыг нь байхгүй болгоод, сөрөг хүчин байхгүй болохоор хязгааргүй эрх мэдэлд хүрэх гэж дураараа авирлаж байна. Энэ бол байж болохгүй. Харин тендер дотроо буцаагаад НӨАТ-ын 100 хувь дээр буцааж хяналтад нь 10 хувийг нь идэх гээд тендерээ сайжруулах юмнууд байгаа. Тэрийг огт хийхгүй байна. Нэг ёсондоо хяналтгүй төр болох үйл явц маш хүчтэй явагдаж байна. Өөр юм байхгүй.
-Ер нь төрийн худалдан авалтын тендерийг хэрхэн зөв зохистой зохион байгуулах шаардлагатай вэ?
-Нийтийн мөнгөөр хийх ёстой гол объект байна. Нэг ёсондоо тендерээр хийдэг юмаа багасгах хэрэгтэй. Татвараа багасга. Иргэн, ААН-ээс авч байгаа татвар цуглаад тендерийн мөнгө гарч ирж байгаа. Хувийн хэвшил хийж чадах юмыг тэдэнд нь өг. Тэднээс татвараа битгий ав. Засагт маш бага мөнгө байвал амар. Гэтэл одоо данхайсан Засгийн газар байгуулчихаад тэрэндээ тохирсон хоол, ундыг нь бэлдэнэ гэвэл манай татвар төлөгчид туйлдаж уналаа.
Нарийндаа үнэ цэнийг, мөнгийг харах юм бол бусад ААН бүгд хасахтай байгаа. Эдийн засагийн өсөлт таван хувь гээд байгаа. Уул уурхайгаа хасчих, бусад нь бүгд хасахтай байгаа. Төгрөгийн ханш хоёр дахин унасан, инфляц өндөр байгааг хэн ч анзаарахгүй, зүгээр л уул уурхай, нүүрс төсвийн мөнгөө л яриад яваад байгаа. Нүүрсний мөнгө бол жижиг ААН-д огт хамаагүй шүү дээ. Хоёрдугаарт тендерээр хийж байгаа юмнуудаа улам төгөлдөржүүл. Иргэдэд 20 хувийн НӨАТ буцааж өгч байгаа шүү дээ. Тэрэнтэй адилхан тендерийн үйлчилгээний НӨАТ-ийг төр 100 хувь буцааж авна. Тэгвэл хяналт сайжирч, тендер дагасан авлига зогсоно. Үүнийг найман жил лав хийхгүй байгаа. Би бол НӨАТ-ийн хууль эхэлснээс хойш, өмнө нь ч хэлдэг байсан. Европт тендерт хяналт тавьсан компанид нь 10 хувийг өгөөд, буцаагаад ажил, үйлчилгээний баталгааг 10, 20 жилээр хийдэг. Тэр хяналтын системийг бас оруулж ирэхгүй байгаа. Тендерийг буцаагаад хяналттай, авлига авахгүй процесс болгочих юм бол тийшээ хэн тэгж эрсдэл хүлээж орох юм бэ. Тийм юмыг нь сул тавьчхаад зөвхөн нам дамжаад юм уу, улстөрчдийн халаас дамжсан нөхөд мөнгө угаагаад байгаа учраас тендер гоё харагдаад байгаа байхгүй юү. Тендерийг эрүүл болгох тал дээр ерөөсөө юу ч хийхгүй. Харин одоо бүр хуульгүй болоод амар сайхандаа жаргах гэж байгаа.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрх барьж байгаа  хүмүүс бэлэн бонд, зээл авдаг болсон. Дандаа том мөнгөний менежментийг бэлнээр аваад хийх гэж оролдоод улсыг 10 жил дампууруулчхаад байна. Бид эрх мэдэлтнүүдэд нийтийн санхүүг дураар нь өгдөг процессыг Үндсэн хуулиараа зогсоох ёстой. Нарийн ярих юм бол манай Үндсэн хуульд нийтийн санхүүг хянадаг, хэнээс  өгвөл төрөөс, хэнээс гэвэл өндөр албан тушаалтнаас хариуцлага тооцдог процесс нэг ч байхгүй. Тийм учраас өндөр албан тушаалтнууд давраад байна. Үүнийг 2019, 2021 оны өөрчлөлтөөр огт хийгээгүй. Нийтийн санхүү гэхээр эрх баригчдын шил нь татчихдаг.
-Засгийн газраас 14 мега төсөл дээр 120 их наяд зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Гэхдээ хөрөнгө санхүүгийн хувьд хэр боломжтой гэж Та харж байна вэ?
-Төсвөөс 12 хувийг нь санхүүжүүлнэ. Үлдсэнийг нь бусад аргаар буюу мөнгө хэвлэх байх. Дарааллаараа цахилгаан станц барих байх л даа. Нэгдүгээрт манайд Үндсэн хуулиар том шийдвэр гаргасан улстөрчийг хамгаалсан механизм байхгүй. Үүнийг явуулсан хүн болгон шоронд орно. Яагаад гэвэл Оюу толгой төслийн үед харж байсан шүү дээ. Явсан бүх сайд нь шоронд орсон.            
Төлөвлөсөн 120 их наяд гэдэг асар их мөнгө. Төсвөөсөө 4-5 дахин их гэхээр дөрвөн жилийн хугацаанд бага, багаар системтэй хийгдэх байх гэж найдаж байна. Төр өөрөө ингэж их том төсөл хийхээсээ илүү иргэн, ААН-ийн урам зоригийг тэтгэж, үндсэн философи нь бол хувийн аж ахуй дээр тогтсон эдийн засгийг бий болгох гээд байгаа юм. Хамгийн гол нь тэр хэрхэн хөгжиж, өөрсдийн бүтээн байгуулалтаа хийх үү гэдэг нь чухал. Тэрнээс биш ААН-үүдийг жаахан томорсныг нь шоронгоор айлгаад төр өөрөө бүгдийг хийнэ гээд ороод ирсэн. Үүнийг уг нь жаахан эсэргүүцдэг Ардчилсан нам нь хамтарсан тоглогч болоод бүгдийг төр хийнэ гээд дайраад эхэлсэн. Энэ нь өөрөө философийн хувьд маш их хойшоо ухарсан ажил болж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Ганхуяг ХЭРЛЭН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.