Shein, Temu-гийн бүтээгдэхүүнээс хорт бодис илэрчээ


8-р сарын 23
8 цаг 53 минут

      СӨҮЛ, 2024 оны наймдугаар сарын 22 /AFP/. Дэлхийн хамгийн алдартай цахим худалдааны компаниудын борлуулж буй эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээс хортой бодисууд илэрсэн бөгөөд зарим бодисын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуу дахин их байсан гэж Сөүлийн эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ.

Shein, Temu, AliExpress зэрэг Хятадын томоохон компаниуд сүүлийн жилүүдэд дэлхий даяар алдаршсан бөгөөд загварлаг хувцас, гоёл чимэглэлийг маш хямд үнээр санал болгож байгаа нь АНУ-ын Amazon компанитай өрсөлдөхөд нь тус дөхөм болсон байна. Энэхүү тэсрэлттэй өсөлт нь тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын стандартад хяналт шалгалт хийхэд хүргэсэн бөгөөд ялангуяа Европын Холбоо, Өмнөд Солонгост ийм ажиллагаа явагдаж байна. Сөүлийн албаны хүмүүс цахим платформоор зарагдсан эд зүйлсийг долоо хоног бүр шалгаж байгаа ажээ.

Хамгийн сүүлд хийсэн шалгалтаар Shein, AliExpress, Temu зэрэг компаниудын 144 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд эдгээр компанийн олон бүтээгдэхүүн стандартын шаардлагыг хангахгүй байжээ. Тухайлбал, Shein-ий гуталнууд хуванцрыг илүү уян хатан болгоход ашигладаг химийн бодис болох фталатыг их хэмжээгээр агуулсан байсан бөгөөд энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 229 дахин их байсан гэнэ.

“Фталатад суурилсан бодисууд нь эр бэлгийн эсийн тоо буурах зэрэг нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлж, үргүйдэл, цаашлаад дутуу төрөлтөд хүргэж болзошгүй” гэж Сөүл хотын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн багийн ажилтан Франс Пресс агентлагт ярьжээ. Хорт хавдартай тэмцэх олон улсын хүрээлэнгээс ​​ийм төрлийн химийн бодисыг хорт хавдар үүсгэгч гэсэн ангилалд оруулдаг тул хүний ​​биед удаан хугацаагаар ойр байлгахаас зайлсхийх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Мөн барилгын материалд түгээмэл хэрэглэгддэг формальдегид гэдэг химийн бодис Shein-ий малгайнаас хоёр дахин их хэмжээгээр илэрчээ. Түүнчлэн тус брэндийн хумсны будганд ​​хорт хавдар үүсгэгч диоксан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.6 дахин их, метанолын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.4 дахин их байгааг тогтоосон байна.

Сөүлийн албаныхан дээр дурдсан бүх бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авахыг хүссэн гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. “Хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн хорт бодис агуулсан бүтээгдэхүүнүүдэд савхин шаахай, малгай зэрэг хүний ​​биед шууд хүрэлцдэг бүтээгдэхүүнүүд орж байгаа учраас иргэд онцгой анхаарах хэрэгтэй. Сөүл хотын захиргаа ийм шинжилгээг тогтмол хийж, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж байх болно” гэж нийслэлийн захиргааны албаны төлөөлөгч Ким Тэ Хи хэлсэн байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Европын Холбоо Shein компанийг аюулгүй байдлын хатуу дүрэм журмыг баримтлах ёстой дижитал фирмүүдийн жагсаалтад нэмж оруулжээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ2 минут 1 секундын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна1 цаг 47 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна1 цаг 51 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ2 цаг 11 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө2 цаг 19 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ2 цаг 24 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно2 цаг 27 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ3 цаг 48 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус5 цаг 7 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана5 цаг 17 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ7 цаг 6 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ7 цаг 9 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ7 цаг 12 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо7 цаг 15 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна7 цаг 18 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ7 цаг 25 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана9 цаг 9 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа9 цаг 59 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.