УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа


8-р сарын 23
9 цаг 26 минут

       Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.08.22) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээс хойш НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын санаачилга, арга хэмжээг байнга дэмжиж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлал, эрдэм ухаан дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммед Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол Улс нь “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийг үндэсний хөгжлийн бодлогодоо тусган нутагшуулсан анхны улс орнуудын нэг бөгөөд хэрэгжилтийг хангуулах чиглэлд УИХ-аас онцгой ач холбогдол өгч ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид НҮБ-ын хүний эрхийн механизм дахь оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрхийг хангах, хамгаалах асуудлаар нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс нь жендэрийн эрх тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг бөгөөд анх 1942 онд Үндсэн хуулиар эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно1 цаг 30 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.261 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан1 цаг 44 минутын өмнөАймгуудын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ1 цаг 49 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа6 сар 21. 13:56Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ6 сар 21. 13:52Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй6 сар 21. 13:47The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо6 сар 20. 22:03Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно6 сар 20. 20:22УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6 сар 20. 20:16Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана6 сар 20. 20:10Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 20. 20:04Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ6 сар 20. 19:59Г.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ6 сар 20. 19:35Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа6 сар 20. 14:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа6 сар 20. 14:09“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо6 сар 20. 13:48Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав6 сар 19. 15:28Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ6 сар 19. 14:13Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 сар 19. 13:37Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 сар 19. 13:34Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 сар 19. 13:25Маргааш 1-р хорооллын арын замыг хаана6 сар 19. 12:17Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 19. 10:46Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна6 сар 19. 10:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.