Д.Очирбат: Вакциныг нэг хийлгэсэн хүн 98 хувийн хамгаалалттай болдог


8-р сарын 30
11 цаг 42 минут

      Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг “Өглөөний зочин”-оор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-ЭМЯ-наас саяхан улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?

-Ер нь улаанбурхан маш аюултай өвчин. Монгол Улсын хувьд энэ өвчнийг ялж дийлсэн гэж ДЭМБ-д мэдээлэл өгч байсан. Гэхдээ 2015, 2016 оны үед энэ өвчин гарч, 156 хүн нас барж байсан. Үүний 50 хувь нь буюу 0-9 сартай хүүхдүүд вакцинд хамрагдаагүй, мөн вакцины эсрэг заалттай хүүхдүүд нас барсан судалгаа гарсан. Анх Улаанбаатар хотод Казахстан улсаас улаанбурхан өвчний тохиолдол тохиолдол илэрсэн. Энэ дөрөв дээр Баян-Өлгий аймагт  найман тохиодол  бүртгэгдсэнээр 12 болсон нь сүүлд нэгээр нэмэгдэж 13 боллоо. Өнөөдрийн байдлаар бидний эргэн тойронд 178 улсад 280 мянган хүн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нөхцөл байдалтай байна. Хойд хөршид бол өнгөрсөн  2-3 дугаар сард тархалтынхаа хамгийн өндөр цэгт хүрч байсан. Казахстанд өнгөрсөн гуравдугаар сард тархалтын хамгийн өндөр цэгтээ хүрсэн байдаг. Казахстан улстай манай улс  хойд хилээрээ чөлөөтэй  орж гардаг.

ЭМЯ яаралтай арга хэмжээ авч, Баян-Өлгийд вакцин хийлгээгүй хүүхдүүдэд нөөцийн вакцинаас аваачиж хийж эхэлсэн. Вакцинд хамрагдаагүй, эмзэг бүлгийн хүүхдүүд,үйлчилгээний байгууллага, эрүүл мэндийн ажилчдын вакцинжуулалтыг  5800 гаргаад хийгээд  явж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг мөн шүүж бүртгэл үүсгээд, вакцинд хамруулах ажлыг хэрэгжүүлж байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусах, урьдчилан сэргийлэх боломжтой. ЭМЯ  дээр улаанбурхны эсрэг штабыг миний бие ахалж  байгаа. Бүх аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад  тохиолдлын удирдлагын штабыг байгуулсан. Өөрөөр хэлбэл, улаанбурхан тархах эрсдэл, явах зам, үүсгэх нөлөө, хэдэн хүн өвчлөх магадлалтай вэ, энэ тохиолдолд яах вэ гэдэгт анхаарч байгаа. Урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтад хамруулж, хэрэв  өвчилсөн тохиолдол бүртгэгдвэл эмчилгээний тактикуудыг боловсруулан ажиллаж байна.

-Ямар хүмүүс улаанбурхнаар өвдөх, өвчин тусах магадлал өндөр байна вэ?

-Улаанбурхан өвчин аюултай,  маш халдвартай. Нийгмийг хамарсан маш хурдацтай тархдаг, хоруу чанар ихтэй өвчин. Вакцин хийлгээгүй буюу эмзэг бүлгийн, тухайлбал сахартай, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, вакцин хийлгээгүй буюу товлолт вакцинаа хийлгэж чадаагүй хоцорсон хүүхдүүд, өндөр настнууд улаанбурхнаар өвдөх магадлал өндөр. Багадаа вакцинд хамрагдаад, тодорхой хугацааны дараа буюу 10-20 жилийн дараа вакцины хамгаалах чадвар буурдагтай холбоотойгоор өндөр настнууд энэ өвчинд өртөмтгий байдаг. Улаанбурхны вирус агаар дуслын замаар тархдаг, цочмог халдварт өвчин. Халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр. Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахиагүйгээс өвчин газар авах, тархах аюултай. Жишээ нь, нэг ханиадтай хүн битүү орчинд хоёр цаг  болоход тэнд байсан бүх хүнд улаанбурхны халдвар тараах эрсдэлтэй. Улаанбурхнаар өвчилсөн тохиолдолд эхлээд амны хөндийд улаан хүрээтэй, дотроо шар, голдоо уйланхай шиг юмтай цэврүү гардаг. Цэврүү үүсэхээс хоёр хоногийн өмнө, цэврүү үүссэнээс гурав хоногийн дараа хамгийн их халдвар түгээдэг үе. Тэгэхээр урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын анхан  шатны  нэгж дээр буюу өрхийн эмнэлгийн эмч нараар улаанбурхны вакциныг хийлгэж байна. Энэ дотроо  улаанууд, томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялгаж оношлох зөвлөмж хичээлийг цахим сувгуудаар эмч нартаа бэлтгэн хүргэж байна.

-Хилийн постуудаар ямар хяналт тавьж байгаа вэ?

-Өнөөдөр Чингис хаан нисэх буудлаар долоо хоногт 9000 гаруй хүн ирж байна. Тэд ОХУ, Казахстан, Солонгос, БНХАУ болон бусад орноос ирж байгаа. Тэгэхээр улаанбурхан өвчин тээвэрлэгдээд ирж болзошгүй. Яагаад гэвэл онгоцоор хоёр цаг байтугай нисэж ирж байгаа шүү дээ. Иймд бид  ХХЕГ, Улсын Онцгой комисстой хамтран ирсэн зочдоос  шинж тэмдгийн урьдчилсан илрүүлэлтийг хийж байгаа. Мөн  хаягийн тодруулга хийж, хилийн пост дээр байдаг халуун хэмжигчээр халууныг нь хэмжиж, сэжигтэй тохиолдлыг дараагийн шатны шинжилгээнд хамруулж байна.

-Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусах, урьдчилан сэргийлэх боломжтой гэлээ. Вакцины нөөц, хүртээмж хэр байгаа вэ?

-Вакцины нөөц, хүртээмж хангалттай байгаа. Бүх сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд хамруулахыг хичээж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ товлолт вакцинд  цаг хугацаанд нь хамруулж байх хэрэгтэй. Товлолт вакцин гэдэг нь дөнгөж эхээс төрсөн хүүхдэд  0-9 сартайд нь  нэг тунг, хоёр настайд хоёр дахь тунг хийдэг. Ингэснээрээ улаанбурхан өвчний эсрэг 95 хувийн дархлаа тогтдог юм.

-Товлолт вакциндаа хамрагдсан байхад 95 хувийн дархлаа тогтдог гэлээ. Вакцин хийлгээгүй хүн халдвар авахад ямар хүндрэл гардаг вэ?

-Вакцинжуулах заалтгүй буюу 0-9 сар хүрэхээс өмнөх нярай хүүхдүүд улаанбурхан өвчин тусвал маш хүнд. Мөн товлолт вакцинаас хоцорсон хүүхдүүд тусвал өвчлөл хүндэрч байгаа. Жишээ нь, улсын хэмжээнд 90 хувийн хамрагдалттай товлолт  вакциныг хийлээ гэж бодоход цаана нь вакцинаас хоцорсон, гадаад оронд ажиллаж амьдарч байгаад ирж байгаа хүүхдүүд үлддэг. Тэр хүүхдүүдээ улаанбурхны вакцинд хамруулахыг бид хичээж байна. E-Mongolia аплейкшн дээр 2019 оноос хойш төрсөн буюу  зургаан настай хүүхдүүдийн вакцин хийлгэсэн үр дүн, бүртгэлүүд байж байгаа. Түүнээс өмнө төрсөн буюу 7-18 хүртэлх насны хүүхдүүдийн вакцин хийлгэсэн мэдээлэл цахимд ороогүй. Тэгэхээр аль болох бүртгэлийг нөхөж оруулах, вакцинд хамрагдаагүй бол нөхөн вакцинжуулалтад заавал хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас хичээж байна. Мөн вакцинд хамрагдахын ач холбогдлыг тайлбарлаж, вакциндаа  идэвхтэй хамрагдахыг  хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээгээр уриалж байна. 

-Аль улсын вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байгаа вэ?

-Вакцинуудыг их төлөв АНУ болон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас оруулж ирсэн. Өнөөдрийн байдлаар нэг ч улсаас шинээр вакцин аваагүй. Хуучин байсан, товлолт вакцинаас үлдсэн, нөхөн сэргээх, нөхөн тарихад зориулагдсан вакциныхаа нөөцөөс хийж байна.

-Вакцинжуулалтыг эсэргүүцсэн, “Битгий хийлгээрэй” гэсэн сөрөг сурталчилгаа бас их байх юм. Зарим нь “Вакцин шахах гэж байна” гэж бухимдаж, мөн мэдээлэл дутмаг хүмүүс “Хүүхдүүдээ аль болох  багад нь улаанбурхан өвчин  хүргээд авсан нь дээр”, “Багадаа өвдсөн нь дээр байдаг, дахиж өвддөггүй юм” гэх мэтээр ярьж, өөрөө ч мэдэлгүйгээр буруу өнцгөөр аман сурталчилгаа хийгээд байдаг. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Цахим орчинд янз бүрийн цахим хаягаар бидэн рүү дайрсан, доромжилсон, вакцин хийлгэхийг эсэргүүцсэн сөрөг хандлага их байх юм. Өвчин эмгэгт ийм шинжлэх ухаанч бусаар хандаж огт болохгүй шүү дээ. Манай эрүүл мэндийн салбарынхан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мөрдөж буй стандартын дагуу  мөрдөж ажилладаг. Тиймээс улаанбурхан өвчин үүслээ гээд вакцин шахах гээд байгаа, эсвэл  хэн нэгний бизнес болгож танигдсан, танигдаагүй тариа шахах гээд байгаа асуудал огт байхгүй. Яагаад монголчууд вакцины эсрэг сөрөг ойлголттой болчихов. Ийм шинжлэх ухаанч бус байж болохгүй. Юм бүхнийг эсэргүүцэж, санаатай, санаагүй сөрөг өнцгөөр тайлбарлаж байдаг бүлэг цахим орчинд хаанаас бий болов. Энэ нь анхаарал татсан асуудлын нэг мөн.

-Иймэрхүү вакцинд үл итгэх байдал өмнө ч байсан л байх. Гэхдээ тэр үеийн шинжлэх ухааны хөгжил, орчин үе хоёрын хооронд бас ч гэж ялгаа баймаар. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг гэгчээр КОВИД-19 цар тахлын үеэр ийм хандлага цахим орчинд их байсан?

-КОВИД-19 цар тахлын үед дэлхий нийтээр энэ өвчин тархаж, эндэгдэл ихтэй байсан. Бүх улс орон ялгаагүй хүнд байдалд орсон. Бүгд хүн амаа вакцинд хамруулж, цар тахлаас урьдчилан сэргийлж байсан. Энэ үед Монгол Улс 84 хувийн хамрагдалттай байж, цар тахлаас хүн амаа хамгаалж чадсан. Дэлхийн улс орнууд хүн амынхаа нэг хувийг цар тахлаар алдаж байхад Монгол Улс 0.2 хувийн нас баралттай давж гарсан. Вакцин хийлгэсний хүчинд, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг цаг алдалгүй явуулсны дүнд бид цар тахлыг   ингэж давсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө  ард иргэдээ вакцинжуулалтад  уриалж, орж ирсэн анхны вакциныг хийлгэж байоаа. Түүнээс хойш иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, хүн амын 70-80 хувь нь дархлаатай болсон учраас нас барах эрсдэлийг дэлхийн төвшнөөс харьцангуй багаар туулж гарсан. Үүгээрээ дэлхийд үнэлэгдсэн. Хүмүүс эхний вакцинаа хийлгээд байтал цар тахлын олон хувилбар гарч  ирж  өмнөхөөсөө шинж чанар, хоруу чанар нь өөр учраас өвчин хүндэрч байснаас итгэл алдарч  хоёр дахь, гурав дахь вакциныг хийлгэх хэрэг байна уу, үгүй юу гэж зарим хүн эргэлзэж эхэлсэн. Тэгээд “Вакцин хийлгэчихээд байхад ковид тусаад байна” хэмээн бухимдаж байсан шиг байгаа юм. Үүн шиг хуучны хүмүүс, настайчууд дандаа л улаанбурхан/ кор/-ны вакциныг хийлгэж явсан. Тэр хэрээр дархлаа сууж байсан. Вакциныг нэг хийлгэсэн хүн 98 хувийн хамгаалалттай болдог. Улаанбурхнаар өвдсөн хүн 100 хувийн дархлаа тогтдог л доо. Гэхдээ хувь хүний онцлогоос хамаарч бүр өвдөхгүй байна гэсэн үг бас биш шүү.

-Улаанбурхан өвчнийг эмчлэх эмчилгээний аргуудаас хэлж өгч болох уу?

-Улаанбурхан өвчний тогтсон эмчилгээ гэж дэлхийн төвшинд байхгүй. Тэгэхээр мэдээж урдьчилан сэргийлэх зорилгоор вакцинаа хийлгэчихвэл өвчин тусахгүй байх боломжтой. Вакцин хийлгээгүй байж байгаад энэ өвчин тусвал яг ковидтой адил  эрсдэлтэй, өөрөөр хэлбэл, нас баралт өндөр хувийг эзэлдэг. Иймд улаанбурхны вакцинд хамрагдаагүй бүх иргэнийг вакцинжуулалтад хамруулахад онцгой анхаарч байгааг дээр хэлсэн. Нэн ялангуяа 0-9 сартай хүүхдүүд, эрсдэлт бүлгийнхэн, ахмад настан, суурь өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүс,  жирэмсэн эхчүүдийг анхаарах, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Эмчилгээний арга, тактикт нэгдүгээрт А витаминыг өндөр тунгаар уухыг зөвлөдөг. Жирэмсэн эхчүүд, эрсдэлт бүлгийнхнийг урьдчилан сэргийлэхийн тулд А витаминаар хангахад анхаарч байна. 0-9 сартай хүүхдүүдэд А витамин уулгаж байна. Ийм зохион байгуулалтай ажлуудыг ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж байна.

-Ахуйн хүрээнд иргэд, уншигчид маань юуг анхаарах ёстой вэ. Та гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох зөвлөгөө мэдээлэл хуваалцаач?

-Дахин сануулахад, улаанбурхан бол халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг. Халдварлалтын индекс нь 96-98 хувь байдаг юм. Энэ өвчнөөр өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын ес нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Иймд  харьяа өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан, улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай гэж хамгийн түрүүнд зөвлөнө. Өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэвэл, нэгдүгээрт дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Биеийн эсэргүүцлээ сайжруулж, дархлаагаа дэмжин ажил амралтаа зохицуулж, чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар өөрөө болон бага насны хүүхдийг авч явахгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Баян-Өлгий аймаг болон баруун аймгуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд, аялал жуулчлалын бүс Цэнгэл суманд байрших Алтай Таванбогд руу явж байгаа жуулчид болон дотоодын аялагчдад зөвлөмж, зөвлөгөөг хүргэх, 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу ирж их, дээд сургуульд суралцах гэж байгаа оюутан залуус, иргэдэд тандалтын шинжилгээ, шинж тэмдгийн урьдчилсан илрүүлэлтийг хийж байна. Гуравдугаарт, вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэд, 0-9 сартай хүүхдүүдийг хамгийн эхэнд вакцинд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул вакцин хийлгэхийг иргэдэд уриалж байна.  Мөн түүнчлэн битүү орчинд байгаа хүн хоёр цагийн дотор улаанбурхан өвчний халдвар авах эрсдэлтэйг дээр дурдсан. 2015, 2016 онд гарсан улаанбурхан өвчний дэгдэлтээр 150 гаруй хүн нас барсан байдаг. Үүний гол эзлэх хувь нь дээр дурдсан буюу одоо бидний хэрэгжүүлж буй ажлын зорилтот бүлгийн хүмүүс байсан юм.

-Улаанбурхан агаар дуслын замаар халдварладаг өвчин гэдэг төсөөлөл, ойлголт иргэдэд бий байх. Гэхдээ шинж тэмдэгийг нь мэдэхгүй юм уу анзааргагүй байдлаасаа болж хүндрүүлдэг байж болзошгүй. Ийм нөхцөл байдалд орохгүйн тулд юуг анзаарч байх ёстой вэ?

-Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана гэдгийг би дээр хэлсэн. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг. Улаанбурхан өвчний үед халуурах, нүдний салст улайх, үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурах шинж тэмдэг илэрдэг. 

 

Эх сурвалж: Ч.Үл-Олдох Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна8 цаг 57 минутын өмнөЦаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна9 цаг 25 минутын өмнөЦахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна9 цаг 34 минутын өмнөБерлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ9 цаг 39 минутын өмнөҮндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ10 сар 22. 9:10Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:06Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 9:00Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна10 сар 21. 16:15ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв10 сар 21. 13:52Түүхэн амжилт10 сар 21. 13:47Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа10 сар 21. 11:27Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ10 сар 21. 10:06Сэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд10 сар 21. 9:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно10 сар 21. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ10 сар 21. 9:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.