"Эрдэнэт Машин" цогцолбор үйлдвэр байгуулахад 2500 орчим ажлын байр шинээр бий болно


8-р сарын 30
20 цаг 55 минут

       Зам тээврийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-30-ний өдрүүдэд Орхон аймагт томилолтоор ажиллаж, Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцлаа.

Энэ өдрүүдэд Орхон аймагт шинээр ашиглалтад орж буй Автотээврийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.

Мөн Зам тээврийн яам “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаж,  инженер техникийн ажилтуудтай уулзав.  Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн засвар механикийн үйлдвэрийн нэгж хэсэг болох цутгуурын цехийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

“Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын төслийн удирдагчаар “Ди Ди Эй Жи” ХХК-ийн захирал, Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Ганзаяа ажиллаж байна. Ахлах зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) М.Баттөгс, Зөвлөх эдийн засагчаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Ш.Халтар, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Б.Пүрэвдорж, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Зоригоо нар ажиллажээ.

Уг төсөл хэрэгжсэнээр импортыг орлох вагон, автобус, бага даацтай ачааны автомашиныг Монгол Улсад, дотооддоо үйлдвэрлэн гаргах боломж бүрдэх юм байна. Төслийн ТЭЗҮ-г боловсруулж буй Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Ганзаяа ажлын хэсгийн хамт гадаадын хэд хэдэн автомашины үйлдвэртэй танилцаж, туршлага судлаад иржээ.

Казакстан улсын Алматы хотод байрлах “FalconEuroBus” цахилгаан автобусын үйлдвэртэй танилцсан байна. Мөн БНХАУ-ын Бээжин, Чанчун, Жилин зэрэг хотуудад “Faw” автомашины үйлдвэртэй танилцаж, автобус, ачааны, тусгай зориулалтын зэрэг бүх төрийн автомашин үйлдвэрлэж байгаа явцтай танилцаж, туршлага судлаад иржээ.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулагдвал 2500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо судалгааг гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгаагаа хэлэв.

Бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн засвар механикийн завод буюу цутгуурын цехийн үйл ажиллагаатай танилцууллаа.  Тус цутгуурын цех нь 1980 онд анхны ганг хайлуулж цутгаснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэл, цутгуур болон засварын чиглэлийн том үйлдвэр болон хөгжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.  

Одоогоор тус үйлдвэрт 2000 тонн механик боловсруулалттай эд анги, 720 тонн металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, 140 тн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Тухайлбал, цутгамал бүтээгдэхүүнээр ЭКГ-10И, ЭКГ-12К, LIEBHERR-996 экскаваторуудын, шанаганы дээд доод хана, шүд, өрмийн машинуудын эд анги, хутга, хуяг, гинж, ККД, КСД, КМД, MP, AMPCO,HP маркийн бутлууруудын хөдөлгөөнт болон үл хөдлөх конус хуягууд, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын алх, хуяг, МШЦ, ММС төрлийн тээрмийн доторлогооны хуягнууд, WARMAN болон ГрАТ төрлийн шахуургууд, түүний түргэн элэгддэг  эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж байгаа үйл ажиллагаатай танилцав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон энэхүү үйлдвэрлэл дээр түшиглэн “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж, Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэлийн эхлэлийг тавих зорилготой бэлтгэл ажлаа хангаж байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ5 цаг 47 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ5 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа6 цаг 7 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ6 цаг 15 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ7 цаг 18 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ7 цаг 51 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ9 цаг 8 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ9 цаг 20 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан9 цаг 52 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.