УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох шинэчлэл хийнэ


9-р сарын 2
18 цаг 00 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар өнөөдөр (2024.08.02) Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа. Хүний эрхийн Үндэсний Комисс УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Ийнхүү УИХ-ын дарга ХЭҮК-оос эхлэн харьяа байгууллагуудаараа ажиллаж эхэллээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлээ танилцууллаа. 

1)    Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх,

2)    Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болох,

3)    Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох зэрэг хууль эрх зүйн “Гурван төгөлдөржилт”-ийг онцлов.

Судалгаагаар 2021 онд 318 хуулийн 810 заалт нь хүний эрхийн зөрчилтэй гэж дүгнэсэн бол өнөөдрийн байдлаар 400 орчим заалт хүний эрхийн зөрчил агуулж буй талаар УИХ-ын дарга дурдаж, цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийх замаар эдгээр зөрчлүүдийг УИХ арилгана гэв. Өөрөөр хэлбэл хүний эрхийг дээдэлсэн, 21-р зууны хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтай болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 880 хууль, 2768 журам байгааг дурдаад, хуулиас давсан журмууд үйлчилж буй эсэхэд анхаарлаа хандуулж, журмын зохицуулалтыг УИХ хийхээр төлөвлөж буй талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах, хүний эрхийг хязгаарлах ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй учир журмын зохицуулалт хийнэ гэв. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас 60 орчим ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Б.Сүнжид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дурдаж, ирэх хоёр жилийн хугацаанд:  

-       Иргэн, улс төрийн эрхийн орон зайг хамгаалах

-       Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ахиц гаргах

-       Зорилтот бүлгийн эрхийг хангах, хамгаалах

-       Бүс нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг зорилго тавин ажиллаж буйгаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл явагдаж байгаа энэ цаг үед ХЭҮК-оос санал өгч, идэвхтэй ажиллах, хүний эрхийн зөрчлүүд тогтолцооны шинж чанартай болсон учраас хууль тогтоомждоо шинэчлэл хийх нь зүйтэй гэв.  УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хүний жам ёсны эрхийг эдлүүлэхийн тулд УИХ хууль эрх зүйн шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аймаг бүрд орон тооны нэг ажилтан хүний эрхийн асуудлыг хариуцан ажиллаж байгааг бүсчлэх, эсвэл зохион байгуулалт, чиг үүргийн хувьд оновчтой хувилбар гаргах замаар орон нутгийн түвшинд хүний эрхийн нөхцөл байдалд анхаарах шаардлагататай хэмээгээд, УИХ-д сонгогдон ажиллаж буй 126 гишүүн нийгмийн олон салбарын төлөөлөл учир парламентын танхимд тэд дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн нь хүний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлж буйг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.