Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзлаа


9-р сарын 3
8 цаг 21 минут

        Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар /2024.09.02/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явц, танилцуулга мэдээллийг сонсож, санал солилцов.

Тус Байнгын хорооны чиг үүрэгт төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй зэрэг асуудал хамаардаг тул шинээр байгуулагдсан парламентын гишүүд ёс зүйн манлайллыг үзүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх үүрэгтэй. Тиймээс төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгож, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэн, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлж, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, авлигатай тэмцэх, хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэхэд голлон анхаарна хэмээн Байнгын хорооны дарга уулзалтын үеэр онцоллоо.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд 9 гишүүнтэйгээр байгуулагдсан. Аливаа зөрчлийг ил тод, нээлттэй мэдээлдэг байх, хариуцлага тооцох үндсэн чиг үүргээ биелүүлэхэд анхаарч ажиллаж буй талаар Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс танилцууллаа. Тэрбээр, 2024 оны 02 дугаар сард Ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1127 байгууллага ёс зүйн дэд хороогоо байгуулсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурал баталсан. Ёс зүйн хорооны дарга, гишүүд энэ онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах сургалтыг 21 аймагт нийт 14 392 албан хаагчид явууллаа. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журмыг баталсан. Ёс зүйн хороонд нийт 21 гомдол, мэдээлэл ирснээс 17-г шилжүүлсэн, 4 гомдлыг шалгаж байна. Ёс зүйн дэд хороонд 308 гомдол, мэдээлэл ирсэн. Цаашид төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийн тулд ёс зүй, хандлагыг гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй хэсэг болгон үнэлэх, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, алдаа гаргасан удирдах албан тушаалтан сайн дураараа чөлөөлөгддөг хандлага, соёлыг бий болгох ёстой. Ёс зүйн хороо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд мөрдөж буй дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн. Хороог бие даасан, хараат бус зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хууль, тогтоомжийн төслийг боловсруулах, төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, ёс зүйн индекс, ёс зүйн бүртгэл, хяналтын систем нэвтрүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Ийнхүү танилцуулсаны дараа Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Ёс зүйн хорооны гишүүдийн саналыг сонсов. Гишүүд тулгамдаж буй асуудлыг хөндөж, үзэл бодлоо илэрхийлснээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Байнгын хорооны тогтоолуудын хэрэгжилтийг хангах, зарим хууль, тогтоомжийн зөрчил, хийдлийг арилгах, эрдэмтэн, судлаачдаар судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, төрийн албаны ёс зүйн индекс, тогтолцоог нэвтрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд  хамтрах нь зүйтэй хэмээн үзэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө6 минут 6 секундын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна9 минут 28 секундын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ12 минутын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо23 минут 54 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана27 минут 59 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна31 минут 31 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно35 минут 14 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна38 минут 27 секундын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.