Б.Пүрэвдагва МАН-ын Залуучуудын холбооны ерөнхийлөгч болно


9-р сарын 3
8 цаг 26 минут

      Дориухан үйл ажиллагаатай улс төрийн намууд дэргэдээ залуучуудын байгууллагатай. Тэднээс намдаа хамгийн хамгийн нөлөөтэй нь МАН-ынх байдаг. МАН-ын залуучуудын байгууллага зөвхөн намдаа ч бус Монголын улс төрд тодорхой нөлөө, орон зайтай явж ирсэн.

Тус залуучуудын байгууллага анх 1997 оны дөрөвдүгээр сард Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо /МАСЗХ/ нэртэй байгуулагдаж байв. Дараа нь 2010 оны есдүгээр сард Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/, 2022 оны тавдугаар сард Социал демократ залуучуудын холбоо /СДМЗХ/ болгож нэрийг нь өөрчилсөн.

27 жилийн түүхтэй. Ийм байгууллага юм. Энэ байгууллагын анхны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Намыг дэмжигч залуу гишүүдийн улсын анхдугаар зөвлөгөөн болж, түүнээс МАН-ыг дэмжигч залуучуудын зөвлөл байгуулж байлаа. Зөвлөл маань удалгүй өргөжин 1996 онд “Залчуучууд хөгжил төв” ТББ болсон. Үүний дараа 1997 онд залуучууд маань “…Үндэсний хэмжээний холбоо байгуулах нь зүйтэй юм, манай Залуучуудын холбоо өнгөрсөн хугацаанд ийм хэмжээний байгууллага болох үндэс сууриа бүрэн тавьж чадлаа. Тиймээс залуучуудын холбооныхоо хурлыг хийж МАСЗХ гэж байгуулья” хэмээн шийдэж, анхдугаар чуулганаар энэ холбоо маань үүсгэн байгуулагдсан түүхтэй” гэж дурссан байдаг.

МАСЗХ, НАМЗХ, СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байсан. Өдгөө ЗГХЭГ-ын дарга Н.Учрал уг албыг хашиж байна.

Тэгвэл СДМЗХ ойрын үед томоохон хурал зохион байгуулж, удирдлагадаа сэлгээ хийхээр болжээ. Ер нь бол УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө СДМЗХ-ны ерөнхийлөгчийг солих тухай яриа гараад байсан.

Одоогийн ерөнхийлөгч Н.Учрал ЗГХЭГ-ын даргын ажилтайгаас гадна нас нь СДМЗХ-ны дүрэмд зааснаас хэтэрсэн. Ийм шалтгаанаар тэрбээр СДМЗХ-ны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах аж.

Тэгэхээр түүний оронд хэн ерөнхийлөгч болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Боломжит хувилбар бол СДМЗХ-нд нэлээд бий. Мундаг залуус олонтой. Гэхдээ бололцоотой нь цөөхөн. Тийм 2-3 залуугийн нэр шинэ ерөнхийлөгчид дуулдаж байна. Гэвч тэдэн дундаас МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн хүргэн Б.Пүрэвдагва сонгогдох нь тодорхой болжээ. Б.Пүрэвдагва нь 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль, 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжлээр төгссөн. Улмаар 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалсан. Мөн 2019 онд НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан. Тэрбээр 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч, 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт, 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч, 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байна. МАН-ын Бага хурлын гишүүн, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. “Thanks man” ТББ-ийн тэргүүнээр ажилладаг. МАН-ын шат шатанд ажиллаад удаж байгаа, улс төрийн туршлагатай залуусын нэг юм байна.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов45 минут 46 секундын өмнөЧингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө48 минут 41 секундын өмнө“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо1 цаг 15 минутын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав1 цаг 20 минутын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав1 цаг 52 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!1 цаг 57 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.