Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв


9-р сарын 3
14 цаг 48 минут

        Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хоёр талын хүчин чармайлтын дүнд урагшилж байгааг тэмдэглэж, байгаль орчны үнэлгээ хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулах болсныг өндөр үнэллээ.

Энэ оны сүүлээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв.

Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ2 цаг 45 минутын өмнөИ Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна5 цаг 16 минутын өмнөТаван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа5 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа5 цаг 37 минутын өмнө"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ5 цаг 43 минутын өмнөНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо5 цаг 46 минутын өмнөОлон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ8 цагийн өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө8 цаг 28 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ8 цаг 33 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр9 цаг 17 минутын өмнөХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна9 цаг 27 минутын өмнөАлтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ9 цаг 33 минутын өмнөБ.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай9 цаг 42 минутын өмнөНийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана7 сар 3. 10:16Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ7 сар 3. 10:07З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо7 сар 3. 10:01УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 3. 9:53Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 сар 3. 9:50Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо7 сар 3. 9:47Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна7 сар 3. 9:26Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд7 сар 3. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 3. 9:09"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.