Туулах чадвар сайтай 75 түргэн тусламжийн машин нийлүүлнэ


9-р сарын 5
8 цаг 45 минут
      УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан Дэлхийн банкны зүгээс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тусламж, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлж, цаашдын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар санал солилцлоо.
Сайд Т.Мөнхсайхан цаашид өвчнийг үүсгэж буй шалтгааныг арилгах, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, манай улсад оношилж, эмчлэхгүй өвчнийг бууруулах зэрэг үндсэн чиглэлийн дагуу ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн манай улсын газар зүйн онцлог, хүн амын тархмал байршлын онцлог байдалтай холбоотойгоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, иргэдийн амь насыг хамгаалахад дэлхийн жишигт нийцсэн яаралтай тусламжийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, яаралтай тусламжийн газрын тээврийг өргөжүүлж, агаарын тээврийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолж, үүнд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэв. Тэрээр Дэлхийн банкны зүгээс яаралтай тусламжийн үйлчилгээг өргөжүүлэн олон улсын жишигт нийцсэн үндэсний хөтөлбөрийг бий болгоход бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Дэлхийн банкны зүгээс 2025 оны 2 дугаар сард багтаан нийт 75 ширхэг туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашиныг нийлүүлэх гэж буйг мэдээлж, энэ нь Монгол Улсад яаралтай үндэсний тогтолцоог бүрдүүлэх хамтын ажиллагааны эхлэл болохыг тодотгов.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 цаг 5 минутын өмнөТөрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 цаг 11 минутын өмнөЭдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 цаг 14 минутын өмнөГ.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 цаг 21 минутын өмнөМонголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна6 цаг 39 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна6 цаг 44 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана6 цаг 47 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ6 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна6 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо7 цаг 44 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ7 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ7 цаг 51 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа8 цаг 32 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ8 цаг 36 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо8 цаг 40 минутын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо8 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 52 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.