Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл сайд аа!


9-р сарын 9
8 цаг 35 минут

      Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын зарим сайд хоцорчээ. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдсан байна. Тэрбээр “Сайд нар Засгийн газрын хуралдаанаас гурван удаа хоцорвол сануулах захидал өгөөд ажлаас чөлөөлнө. Энэ бол Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрхийн асуудал, тиймээс шийднэ. Аль намын хэн байх нь хамаагүй. Ажлаа өгөөд яваарай. Ард нь 126 сайд хүлээж байгаа шүү” гэжээ. Мөн “Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдлаа. Ирэх 2025 оны төсөв өргөн баригдлаа. Сонгуулиас хойшх танин мэдэхүйн хугацаа чинь дууслаа. Одоо амлалтаа биелүүлэх цаг шүү” гэсэн байна.

Дээрх хуралдаан дээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар яригдсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцуулжээ. Түүний дараа төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Харин ямар асуудал, яаж тулгамдаад байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Ямартай ч Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавиад зургаан жил болж байна. Анх 2024 онд ашиглалтад орно гэж байсан ч цар тахлын улмаас хойшилж 2026 онд ашиглалтад орохоор болсон. Гэхдээ жилийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр төслийн явцтай газар дээр нь очиж танилцаад “Газрын тосны үйлдвэр байгуулах төслийн явцад тодорхой асуудлууд гарсан ч шуурхай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлж дуусгах ёстой. 2026 оны хоёрдугаар хагаст багтаан ашиглалтад оруулна гэдгийг төслийн багийнхан хэлсэн. Энэ төсөл бол геополитик, стратегийн чухал ач холбогдолтой төсөл учраас төслийг зогсоохгүй, харин ч хурдтай үргэлжлүүлж, дуусгах бодлогыг Засгийн газар барьж ажиллана. Төсөл гацаахад хүргэж байгаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлээд явна. Хөгжлийн банкнаас ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх санхүүжилтийг олгохоор тохирсон ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас зогссон юм байна. Төсвөөс энэ зардлыг гаргах боломжгүй учраас Засгийн газар Хөгжлийн банктай яриа хэлэлцээрт орж ажилчдын банкны байрны асуудлыг шийднэ. Шаардлагатай тохиолдолд Засгийн газраас баталгаа гаргаж, зарим барьцааг хангана. Ингэснээр ажилчдын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах боломжтой. Энэтхэгийн Засгийн газраас гаргаж байгаа хөнгөлөлттэй санхүүжилт хэвийн олгогдоод явж байгаа. Харин Монголын талаас олгох санхүүжилтүүд гацсанаас болж төсөл удаашрах шалтгаан болсон байна. Тиймээс Засгийн газраас энэ төсөлтэй холбоотой шийдвэрийг шуурхай гаргаж ажиллах ёстой” гэж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр “Ер нь бид энэ том төслүүдийг хөдөлгөхийн төлөө хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Бас шударга ёсыг тогтоохын төлөө ингэж нэгдсэн. Намын, хувийн эрх ашгаас өмнө улс орны эрх ашиг байх ёстой. Том 14 төслийг гацаасан шүүгч нарыг олон нийтэд зарла, Алтангэрэл сайд аа. Ийм чиглэл өгч байна. Хонгилын шүүхийн нөхдүүд намайг сонгуулиар алга болчихно гэж горьдсон байх. Сонгуулийн дундуур хүнийг баривчилж хорьсон үйлдлүүд нь улс төрийн сонгуульд нөлөөлөх гэсэн үйлдэл байсан шүү. Худалдагдсан шүүгч нарын хувьд баярлах биш харин үнэн мөн нь илрэх цаг дөхөж байгаа гэдгийг хэлчихье. Хэрэг барьдаг шүүхийн мөн чанарыг шинэ УИХ удахгүй ойлгоно” гэсэн байна. Тэгэхээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн “тулгамдсан асуудал” нь шүүгч нартай холбоотой бололтой.

Эх сурвалж: Т.Батсайхан "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.