Д.Энхтүвшин: Компаниуд ААНОАТ-т төлөх мөнгөөрөө нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж, өөрийнхөө нэрийн хуудас болгох боломжтой


9-р сарын 9
13 цаг 53 минут

        УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар бизнес эрхлэгчдэд хэрэгтэй онцлохоор ямар хууль, тогтоомж батлав?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг онцолмоор байна. Энэ өөрчлөлтөөр компаниуд байгаль орчин, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, судалгаа шинжилгээ зэрэг тухайлсан 10 төрлийн үйл ажиллагаанд олгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг орлогын албан татвараас хөнгөлөхөөр болж байгаа. Энэхүү хөнгөлөлт нь тухайн компанийн татвар ногдох борлуулалтын орлогын нэг хүртэл хувь байж болохоор өөрчлөлт оруулсан. Татварын хөнгөлөлт олгох үйл ажиллагаануудыг доорх байдлаар тодорхойлсон.

Нэгд, ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах;

Хоёрт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах;

Гуравт, соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;

Дөрөвт, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;

Тавд, давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах;

Зургаад, спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;

Долоод, Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;

Наймд, их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;

Ест, төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа;

Аравт, Засгийн газрын т усгай сангийн үйл ажиллагаа юм.

-Жагсаалтаас харахад өмнө нь голдуу төсвийн хөрөнгөөр хийгддэг байсан өргөн хүрээний нийгмийн салбарын үйл ажиллагаанууд орсон байна. 2025 оны төсвийн төслийн танилцуулга хийхдээ Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барихгүй гэж хэлж байсан. Татвараа аваад төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэгүүдээ барихын оронд татварын хөнгөлөлт өгч хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татахыг оролдож байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Эерэг талаас нь харвал төсвийн хөрөнгийн ашиглалтын чанар, хурд, үр өгөөжийг хувийн хэвшлийн гүйцэтгэлтэй харьцуулах боломжийг нээх, олон нийтийн дунд бизнес эрхлэгчид, ялангуяа өндөр татвар төлөгчдийн нэр хүндийг өсгөх зэрэг эерэг нөлөө гарахаар харагдаж байна. Нөгөө талаас Төсвийн холбогдох урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцлийг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай гаргана гэсэн заалтыг хангахад эергээр нөлөөлөхөөр байна.

-Энэ хууль хэзээнээс ямар хугацаатэй хэрэгжих вэ?

-Энэ нэмэлт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нийт 10 жил мөрдөхөөр баталсан. Засгийн газраас өргөн барьсан төсөлд 2031 он хүртэл байсныг УИХ-ын чуулганаар хэлэлцэж 2035 он хүртэл мөрдөхөөр сунгаж баталсан.

-Нийтдээ ямар хэмжээний татварын хөнгөлөлтийн асуудал яригдаж байна гэсэн үг вэ?

-2023 оны топ 100 хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нийт борлуулалтын орлого 50 их наяд байсан. Эндээс тооцвол жилдээ доод тал нь 500 тэрбум, 10 жилийн хугацаанд доод тал нь таван их наяд төгрөгийн асуудал яригдахаар байна. Багцаагаар жил болгон хэдэн арван эмнэлэг, сургууль барих, олон мянган оюутан гадаадад сургах хэмжээний мөнгө гэсэн үг.

-Энэ их хэмжээний мөнгийг татвар байдлаар төлж түүнийг нь улстөрчид төсвөөр дамжуулан нийгмийн хөрөнгө оруулалтуудад захиран зарцуулдаг байсныг хувийн хэвшлүүд өөрсдөө шийддэг болох нь. Энэ хуулийн өөрчлөлтөөр нийгмийн хандлагын хувьд ямар өөрчлөлтүүд гарна гэж та харж байна?

-Олон нийтийн дунд бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн нэр хүндийг дээшлүүлэх боломжтой гэж харж байна. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд компаниудтай ажиллах хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах боломжтой. Үйл ажиллагаагаа илүү нээлттэй, үр ашигтай болгох, удирдлага, зохион байгуулалтуудаа сайжруулах хэрэгтэй болно. Улстөрчид ч мөн тойрогтоо сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтад оруулахаар лоббиддог байсан бол одоо илүү татвар төлөгчидтэй ойрхон ажиллах хэрэгтэй болохоор байна. Нөгөө талаас сайн төсөл, хөтөлбөр байвал компаниудыг зохион байгуулалтанд оруулан нийгэмд чиглэсэн дорвитой томоохон хөрөнгө оруулалт, төслүүдийг хамтран санхүүжүүлэх орон зай байна. Энэ боломжийг ашиглан компаниуд орлогын албан татварт төлөх мөнгөө өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд шууд болон дам нөлөөтэй нийгмийн асуудлуудыг шийдсэн, өөрийн нэрийн хуудас болохоор томоохон төслүүдийг хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

Эх сурвалж: РЕНЧИНГИЙН ХИШИГЖАРГАЛ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой2 цаг 42 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ4 цаг 18 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа5 цаг 5 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ7 цаг 48 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 44 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа8 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа8 цаг 55 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 цагийн өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 цаг 3 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.