Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон билээ.
Шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана хэмээн УИХ-ын дарга тодотгосон. Хууль, эрх зүйн орчны Гурван төгөлдөржил нь нэгдүгээрт, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хоёрдугаарт, Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, гуравдугаарт, Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болгох үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдаад байна. Ажлын хэсэг бүрд Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөллийг оролцуулав.
Ажлын хэсгүүдийн мэдээлэлтэй эндээс танилцана уу.
Нэр | Файл |
---|---|
Хавсралт файл | Файл татах |
Сэтгэгдэл бичих