Зураач Ү.Ядамсүрэнгийн “Чингис хаан”-ы хөрөг музейн сан хөмрөгт хадгалагдаж байна


9-р сарын 11
14 цаг 21 минут

      Нэрт зураач Ү.Ядамсүрэнгийн “Чингис хаан”-ы хөрөг Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Чингис хааны хөрөг зураг нь ембүү хэлбэрийн булган малгай өмссөн, малгайн оройн хэсэгт улаан өнгийн чулуун шигтгээтэй, булган эмжээртэй цэнхэр торгон нөмрөгтэй, үслэг, чулуун шигтгээ бүхий чимэглэлтэй хөө хуяган өмсгөлтэй, урт цагаан  сахалтай, хөмсгөө зангидан төв байдлаар харсан зургийн баруун доод хэсэгт улаан өнгөөр Ядамсүрэн 37 он гэж монгол бичгээ татлан бичжээ. 1958 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгээс уг бүтээлийг Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музей авч байсан байна.

Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн нь 1905 онд Сэцэн хан аймагт төржээ. Өвөг эцэг Үржин нь арван засгийн заан цолтой бөх хүн байснаас гадна модон эдлэл,тэрэг уналга хийдэг, сийлбэрээр оролддог гарын уртай нэгэн байсан нь бяцхан ач хүүд нь нөлөөлсөн байна.

13 нас хүрэхэд нь эх нь хүүгээ Чойдаш ламд шавь оруулан урлах ухаан, сийлэх арга барил, бурхан зурах ухаанд суралцан ламын хажууд шавилан суух амьдрал нь эхэлсэн гэдэг. 1930 онд Улаанбаатар хотод ирээд Гэгээрлийн яамны харьяа бэлтгэл сургуульд орж суралцаад хэвлэх үйлдвэрт латин үсгийн өрөгчөөр ажиллаж байжээ. 1934-1937 онд Москва хотын Дорно дахины хөдөлмөрчдийн намын их сургуульд суралцан эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнгийн газар зүйн тасагт ажиллаж байв.1942 оноос Ядамсүрэн ШУХ-ийн харьяа Хувьсгалын музейд ажиллаж байв. Энэ хугацаанд Д.Чойдог, О.Цэвэгжав нарын хамтаар Дүрслэх урлагийн газар байгуулах үйлсэд идэвхтэй оролцож зураачдын дугуйланг явуулж байв. 1945 оноос Дүрслэх урлагийн газар байгуулснаар зураачаар орж 1986 он хүртэл ажиллаж уран бүтээлээ туурвиж байжээ.

Уран зураач маань монгол зургаар дагнан туурвихдаа манай улсын угсаатны зүйн болон урлаг судлалын бүтээлүүдийг эмхэтгэсэн “Цам”, “Угсаатны хувцас”, “Ардын эдлэл хэрэглэл”, “Үндэсний хувцас” цомгууд гаргаж байв. 1946 онд Ү.Ядамсүрэн “Д.Сүхбаатарын хөрөг” бүтээлээр БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн. 1965 онд БНМАУ-ын Ардын зураач цол, 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнуулж байсан билээ. Ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг зурсан байна.

Нэрт зураачийн Чингис хааны хөрөг болон бусад дөрвөн бүтээл Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

                                                                                                                                          Э. Нарангэрэл

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой2 цаг 18 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ3 цаг 54 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа4 цаг 41 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ7 цаг 24 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 цаг 28 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 19 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа8 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа8 цаг 31 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ8 цаг 36 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна8 цаг 39 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.