Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа


9-р сарын 12
9 цаг 05 минут

      Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг /2024.09.11/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жил зэрэг олон түүхэн ой тохиож байна. Монгол ардын зүйр үгэнд “Саахалт айлын санаа нэг”, “Сайн хөрш садан төрлөөс илүү” гэх үг бий. Мөнхийн хөрш БНХАУ-тай  зуун зуун жилээр түүчээлэн бүхий л түвшинд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэнд талархаж байна. Улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал юм. Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид, иргэдийн харилцан зорчих асуудлыг чирэгдэл багатай, технологийн дэвшлийг ашиглан шийдэх боломжийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй юм гэлээ. Тэрбээр, сүүлийн үед тухайн улсад богино хугацаагаар зорчих зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох асуудлыг хуульчилснаар хил орчмын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгааг онцлоод, тухайн орныхоо төмөр замын царигт тохируулан зорчих боломжийг олгох талаарх УИХ-ын тогтоолын төслийг дахин өргөн барих гэж буйгаа дуулгасан. Түүнээс гадна хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлээд, тухайлбал, Байтагийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээх ажиллуулахад анхаарал тавьж ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.

Элчин сайд Шэнь Миньжюан, манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байна. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэгдэх ач холбогдолтой болсныг онцлоод, Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтуудын ач холбогдлыг тодотгосон. Мөн тэрбээр, хамтарсан Засгийн газар, өргөжсөн УИХ-ын үйл ажиллагааны оновчтой бодлого, шийдвэр хөрш орнуудын харилцаанд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэж байна хэмээгээд, манай улс аялал, жуучлалыг хөгжүүлэх талаар нээлттэй бодлого баримталж ирсэн. Нэн ялангуяа Монгол Улсын иргэдийг зорчиход цахим виз олгож эхэлсэн. Хоёр улсын эдийн засаг, худалдаа эрчимтэй хөгжиж буй нь бидний харилцаа ямар түвшинд буйг илтгэж байна гэлээ.

Хатагтай Шэнь Миньжюан, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Боомтын сэргэлт” бодлогыг дэмжиж, хоёр улсын өндөр түвшинд яриа хэлэлцээрийг үе шаттайгаар үргэлжлүүлэх ёстой хэмээн үзэж байна. Тухайлбал, таны онцолж  буй Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээхэд байгаль орчны үнэлгээ зайлшгүй шаардлагатай учраас энэ асуудлаар шийдвэр гарахыг хүлээж байгаа. Хоёр улсын түвшинд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр гээд олон ажил бидний өмнө байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Элчин сайд миний бие анхаарал тавьж ажиллах болно гэлээ. Мөн цаашид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал хэмээн Элчин сайд онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна19 минут 41 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан29 минут 18 секундын өмнө"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 7. 17:08ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа7 сар 7. 17:00“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ7 сар 7. 16:57Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж байна7 сар 7. 16:53Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо7 сар 7. 16:50Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав7 сар 7. 16:47Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн магадлан шинжилгээ хийх аудитын байгууллагыг санал ирүүлэхийг урьж байна7 сар 7. 15:53Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа7 сар 7. 15:47Төрийн аудитын байгууллага 2025 онд 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийжээ7 сар 7. 15:45Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа7 сар 7. 15:35Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна7 сар 7. 15:25Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 14:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ7 сар 7. 14:02Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 7. 13:59"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана7 сар 7. 13:11Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 13:07Мөнгөний бодлогын хороо: Тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцаллаа7 сар 7. 11:31Наадмын нээлтийг оройн 21:00 цагт давтан тоглоно7 сар 7. 11:07Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо7 сар 7. 11:04Өнгөрсөн сар хамгийн бага хур тунадас орсон 25 дахь сар боллоо7 сар 7. 10:00УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.07.07-07.097 сар 7. 9:11Чингисийн өргөн чөлөө орчмоор замын хязгаарлалт хийнэ7 сар 7. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан7 сар 7. 8:56Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 6. 22:27Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ7 сар 4. 20:59“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо7 сар 4. 20:55Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав7 сар 4. 20:53Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ7 сар 4. 20:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.