Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, улсынхаа нэрийг өндөрт өргөн медаль хүртсэн тамирчдад орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа. Засгийн газраас алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгохоор хуралдаанаас шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл бичих