Дэлхийг дугуйгаар тойрсон америк бүсгүй дээд амжилт тогтоожээ


9-р сарын 12
13 цаг 30 минут

     ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 12 /BBC/. Америкийн дугуйчин бүсгүй Лаэл Вилкокс дэлхийг дугуйгаар хамгийн богино хугацаанд тойрсноор эмэгтэйчүүдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Л.Вилкокс Чикаго хотоос эхэлж тус хотод дуусгасан аяллынхаа үеэр 29169 км урт замыг 108 хоног 12 цаг 12 минутад туулсан байна. Ингэснээр Шотландын дугуйчин Женни Грахамын 2018 онд тогтоосон 124 хоног 11 цагийн амжилтыг эвджээ.

Аляск муж улсын иргэн 38 настай Л.Вилкокс энэ оны тавдугаар сарын 28-нд эхэлсэн аяллынхаа хугацаанд дөрвөн тивийн 21 улсын нутгаар аялж, орон нутгийн цагаар лхагва гаргийн 21:00 цагийн орчимд Чикагод эргэн ирсэн байна. Өдөрт 14 цагийг дугуй унаж өнгөрүүлсэн түүний аяллыг одоо Гиннесийн дээд амжилтын номонд баталгаажуулах ёстой.
     “Cycling Weekly” сэтгүүлийн Хойд Америкийг хариуцсан редактор Энн-Мариже Рук дугуйчин бүсгүйн бие бялдрын гайхамшигт хүч, оюун санааны тэсвэр хатуужлыг магтан сайшаажээ. 108 хоногийн турш дугуй унана гэдэг бол маш их хүчин чармайлтын үр дүн гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.

Л.Вилкокс бол АНУ-ын нутаг дэвсгэрийг дамнан 4000 бээр зайд уралддаг “TransAm” уралдаанд түрүүлсэн анхны эмэгтэй дугуйчин юм. Тэрбээр мөн “Tour Divide” уралдаанд дээд амжилт тогтоож байжээ.

Л.Вилкокс кино найруулагч эхнэр Ругиле Каладитегийн хамтаар аяллынхаа тухай цуврал бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Тэд мөн аяллын сонин сайхныг хуваалцсан подкастыг өдөр тутам нийтэлдэг байсан гэнэ.

Гэхдээ Л.Вилкоксын тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж магадгүй байна. Энэтхэгийн 25 настай дугуйчин Веданги Кулкарни 65 хоногт ойролцоогоор 7700 км замыг туулаад байгаа бөгөөд тэрбээр мөн адил 110 хоногт аяллаа дуусгахыг зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ6 минут 55 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 минут 41 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө17 минут 49 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов20 минут 27 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо23 минут 44 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 23 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 14 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна5 цаг 57 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 7 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 11 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно6 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа6 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн6 цаг 52 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 4. 9:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.