Үхрийн баасыг боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ


9-р сарын 13
9 цаг 04 минут

        Хөдөө аж ахуйн хаягдал нь их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулж, экологид сөргөөр нөлөөлдөг. Өнөөдрийн тооцоогоор нүүрстөрөгчийн ялгарлын коэффициент нь дэлхийн хэмжээний улс оронд ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүдээс 15 дахин илүү ялгарал үүсгэж байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн гол шалтгаан болдог. Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтын ажил Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай хэрэгжиж байна.

Хог гэдэг чинь холилдохоороо хог, ангилаад ялгачихаар баялаг юм

Төслийн судлаач, магистр Д.Тэргэл “Миний хувьд БНСУ-ын Гёнсан их сургуулийг биохимийн мэргэжлээр төгссөн. Солонгост хог хаягдал өрх айлын хаалганаас гарахдаа л ангилагдсан байдаг. Нийт айл өрхийнх нь 98 хувь нь хогоо ангилан ялгаж хаядаг. Хог гэдэг чинь холилдохоороо хог, ангилаад ялгачихаар баялаг юм. Тиймээс хогоо ангилан ялгаж сурах дадал хэвшлийг хүн бүр, өрх айл болгон өөртөө суулгах хэрэгтэй. Тэгж байж энэ төсөл цаашаа амжилттай үргэлжилнэ. Үүнд иргэдийн оролцоо маш чухал.

Хархорин суманд нийтлэг хаягдсан дөрвөн төрлийн хог буюу үхэр, гахайн ялгадас, хүнсний хаягдал, цэвэрлэх байгууламжаас гардаг өөх тосыг судалж шинжлээд энерги үүсэлтийг тодорхойлж үзлээ. Хархорин сум нь олон айл өрхтэй, ресторан, зоогийн газар ихтэй учраас өөх тосны хаягдал их гардаг. Энэ өөх тосны хаягдал цэвэрлэх байгууламжид хүргэгдэж, бохир ус цэвэрлэх процессыг муутгадаг учраас заавал ялгаж авдаг. Өөх тосноос метан хий маш их ялгарна. Нэг кг өөх тосноос 800 литр метан үүсэх боломжтой. Хэрэв нэг тонн өөх тосыг биотехнологийн аргаар боловсруулах юм бол 308 метр.куб метан хий үүсэж, 1653 кг нүүрс төрөгчийн давхар ислийг хэмнэх буюу агаар орчинд ялгаруулахгүй байх боломжтой” гэсэн юм.

Хөдөө аж ахуйн хаягдал нь маш их үнэ цэнтэй

МУИС-ийн судлаач багш нар Хархорин сум дахь хог хаягдалд судалгаа хийж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Хархорин сум нь Орхоны хөндийн бүс нутагт оршдог аялал жуулчлалын төв төдийгүй баруун аймгуудыг чиглэсэн зорчих хөдөлгөөн дамжин өнгөрдөг учраас органик хог хаягдал ихээр ялгаруулдаг аж.

Хөдөө аж ахуйн хаягдал нь маш их үнэ цэнтэй. Үүнийг тэжээл, энерги болгон ашиглах боломжтой. Тиймээс органик хог хаягдлыг багасгах, хөдөө орон нутгийн хөгжлийн эх үүсвэр болсон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, хог хаягдлыг зөв зохистой боловсруулж, экологийн бохирдлыг багасган бэлчээрээ хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.

Франц Улсын иргэн Дидье Буссьер зах зээлд буй барилгын материалыг ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн туршиж байгаа юм. Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг объектыг халааж байна. Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм. Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болно гэж үзэж байгаа юм. Энэхүү сум 20-22 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд дийлэнх нь дахин ашиглаж болохуйц органик хаягдал байна. Тиймээс Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх шаардлагатай гэх дүгнэлтийг гаргаж, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авах боломжтойг тогтоосон байна. 

Эх сурвалж: Батчулууны Алтангэрэл “Зууны мэдээ” сони


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзлаа5 цаг 28 минутын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо5 цаг 30 минутын өмнөДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа5 цаг 34 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 цаг 37 минутын өмнөМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ5 цаг 41 минутын өмнөЭрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа7 цаг 53 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна8 цагийн өмнөУ.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм8 цаг 5 минутын өмнөУИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ10 сар 4. 11:19ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв10 сар 4. 11:16Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна10 сар 4. 9:01“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна10 сар 4. 8:51“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 4. 8:46УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ10 сар 4. 8:43“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 4. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 4. 8:34"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ10 сар 3. 15:31Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 3. 15:26Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна10 сар 3. 15:22БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана10 сар 3. 14:22Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа10 сар 3. 14:14ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв10 сар 3. 14:12Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа10 сар 3. 13:54Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав10 сар 3. 13:47ЧУУЛГАН: 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор 30 гаруй жилд тавьсан өртэй тэнцэх өрийг нэг жилд авах гэж байна10 сар 3. 13:43ТБХ:Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 3. 10:25“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой10 сар 3. 10:22Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ10 сар 3. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 3. 9:59УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав10 сар 3. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.