ЭМХТ нь эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, гадаадын өндөр хөгжилтэй оронд манай улсад эмчлэгдэхгүй өвчнүүдийг эмчлэх болон бусад эмчилгээ, оношилгоо, шинэ дэвшилтэт технологийг нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаанууд хэрэгжүүлсээр байна.
Энэ удаад БНСУ-ын “Олон Улсын боловсролын солилцооны холбоо” (International Education Exchnage Association)”-той "Хамтран ажиллах санамж бичиг" байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд хүний нөөцийн солилцоо, төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг БНСУ-д зохион байгуулах талаар хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл бичих