Сансрын жуулчид түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ


9-р сарын 13
9 цаг 31 минут

      ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 13 /ВВС/. Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа сансрын жуулчдыг задгай сансарт гаргах ажиллагааг өчигдөр амжилттай гүйцэтгэлээ.

Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд сансарт ниссэн Америкийн тэрбумтан Жаред Айзекман дэлхийн гадаргуугаас 700 км-ийн өндөрт, 25 мянга гаруй км/цагийн хурдтайгаар нисэж буй “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гараад хэдэн минутын дараа хөлөгтөө буцаж оржээ. Ингэснээр тэрбээр задгай сансарт гарч чадсан түүхэн дэх анхны сансрын нисгэгч бус хүн боллоо.

Түүний дараа SpaceX компанийн ахлах инженер Сара Гиллис мөн задгай сансарт гарч, хэдэн минутыг өнгөрүүлжээ. 

Сансрын хөлгөөс гарах нь тойрог замын нислэгийн үеийн хамгийн эрсдэлтэй ажиллагаа бөгөөд 1965 онд ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Леонов задгай сансарт гарснаас хойш зөвхөн мэргэжлийн туршлагатай сансрын нисгэгчид л үүнийг гүйцэтгэж ирсэн юм.

Хоёр хоногийн өмнө эхэлсэн Polaris Dawn хөтөлбөрийн нислэг 6 хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр “Crew Dragon” хөлөг дэлхий орчмын тойрог замын хамгийн өндөр цэгт буюу 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ. Өөр нэгэн рекорд гэвэл, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад одоо хөл хөдөлгөөн ихтэй байгаа бөгөөд түүхэнд анх удаа 19 хүн цуглараад байна.  

Сансрын жуулчин хүн задгай сансарт гарсан явдлыг НАСА-гийн сансрын нисгэгч Майк Хопкинс тодорхойлон хэлэхдээ “энэ бол зөвхөн Polaris Down хөтөлбөр, SpaceX компанийн хувьд төдийгүй нийт хүн төрөлхтний хувьд гайхамшигт үйл явдал мөн. Бид бүхэн гарагууд хооронд амьдрахад дахин нэг алхмаар ойртлоо” гэв. Тэрбээр тойрог замд 168 хоногийг өнгөрүүлж, задгай сансарт 5 удаа гарч байсан туршлагатай сансрын нисгэгч юм.

Ж.Айзекман гэж хэн бэ?

Өдгөө 41 настай, 1,9 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбээр Polaris Dawn хөтөлбөрийн нислэгт оролцож буй нийт 4 хүний зардлыг хувиасаа төлжээ.

Айзекман 1999 онд 16 настайдаа цахим гүйлгээ хийдэг Shift4 Payments гэдэг компаниа байгуулсан ба багаасаа нисэх хүчний салбарыг маш их сонирхдог байв. 2004 онд нисгэгчийн сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрт хөнгөн онгоцоор дэлхийг тойрч, дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Өчигдөр тэрбээр задгай сансарт гарахдаа “гэрт маань бидэнд хийх ажил маш их байна, харин эндээс Дэлхий маань төгс сайхан ертөнц мэт харагдаж байна” гэжээ.

Polaris Dawn бол Ж.Айзекманы хувьд хоёрдахь сансрын нислэг юм. 2021 онд тэрбээр түүхэнд анх удаа мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн Inspiration4 багийн нислэгийг ивээн тэтгэн удирдаж байв.

Тэрбээр Нью-Жерси муж улсын Юнион гэдэг жижигхэн хотод төржээ. 15 настайдаа сургуулиасаа гарсан тэрбээр жилийн дараа байшингийнхаа хонгилд Shift4 Payments гэдэг компаниа байгуулж байв. Өнөөдөр АНУ-ын бүх зочид буудал, зоогийн газруудын гуравны нэг нь, тэдгээрийн дотор Hilton, Four Seasons, KFC зэрэг газрууд төлбөр тооцоогоо энэ компаниар дамжуулан хийж, гүйлгээний дүн нь 260 тэрбум доллароос давж байна. 

2011 онд Ж.Айзекман цэргийн нисгэгчдийг бэлтгэдэг Draken International гэдэг фирмийг байгуулж байсан бол өдгөө дэлхий дээрх хамгийн олон онгоцтой хувийн компани болж өргөжжээ. 2019 онд тэрбээр компаниа Blackstone гэдэг компанид зарснаар Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан байна.

“Долоо хоногт 80 цаг ажилласныхаа дараа алжаалаа тайлахын тулд Айзекман дуунаас хурдан МИГ онгоцоор нисэж, ууланд авирдаг” тухай тус сэтгүүлд бичиж байв.  

“Хөрөнгө мөнгөнийхөө хэрээр бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй. Амьдралын сүүлчийн өдөр хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээн өөрийнх нь амьдралын тухай өгүүлдэг Netflix-ийн цуврал кинонд Айзекман хэлдэг.

Тэрбээр эхнэр, хоёр охины хамт төрөлх Нью-Жерсидээ амьдарч байна.

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо1 цаг 30 минутын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ1 цаг 41 минутын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 52 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 58 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 57 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой6 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 48 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна7 цаг 31 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ7 цаг 36 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ7 цаг 41 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна7 цаг 45 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно8 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа8 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн8 цаг 26 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.