Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг экологийн цагдаагийн албанд шилжүүллээ


9-р сарын 13
10 цаг 08 минут

       Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой байдаг. Гэтэл хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан тохиолдлууд гарсаар буйг албаныхан илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газрын даргын “Байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн хушин ой зонхилон ургасан газар нутгаар 24 цагаар эргүүл хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 32 отогт байрласан 150 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлж албан шаардлага өгсөн байна. Давхардсан тоогоор 100 тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжийг танилцуулан арга хэмжээ авчээ. Мөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн юм.

Хуш модны самар нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153, 2010 оны 450 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-ын ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой юм. Иймд самар түүхээр санаархаж буй болон гарч буй иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйлдлийг гаргахгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзлаа5 цаг 31 минутын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо5 цаг 34 минутын өмнөДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа5 цаг 37 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 цаг 41 минутын өмнөМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ5 цаг 45 минутын өмнөЭрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа7 цаг 57 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна8 цаг 4 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм8 цаг 9 минутын өмнөУИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ10 сар 4. 11:19ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв10 сар 4. 11:16Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна10 сар 4. 9:01“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна10 сар 4. 8:51“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 4. 8:46УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ10 сар 4. 8:43“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 4. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 4. 8:34"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ10 сар 3. 15:31Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 3. 15:26Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна10 сар 3. 15:22БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана10 сар 3. 14:22Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа10 сар 3. 14:14ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв10 сар 3. 14:12Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа10 сар 3. 13:54Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав10 сар 3. 13:47ЧУУЛГАН: 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор 30 гаруй жилд тавьсан өртэй тэнцэх өрийг нэг жилд авах гэж байна10 сар 3. 13:43ТБХ:Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 3. 10:25“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой10 сар 3. 10:22Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ10 сар 3. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 3. 9:59УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав10 сар 3. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.