БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа


9-р сарын 13
15 цаг 24 минут

     Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.13) хүлээн авч уулзлаа.

Монгол, Вьетнам Улсууд түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой бөгөөд 1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойшх 70 жилийн хугацаанд хоёр талын найрамдалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжсөнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан онцлоод, үүний дотор парламент хоорондын харилцаа ихээхэн үр дүнтэй өрнөж, зохих түвшинд хүрээд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн, эмэгтэй гишүүдийн тухай болон Нийгмийн бодлогын байнгын хорооны талаар тодорхой танилцуулж, Монгол Улсын гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа чухал байр суурь эзэлдгийг дурдан, цаашид олон талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чинь Суан Ан Монголын парламентын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Үндэсний Ассамблейн 124 гишүүнтэй залуу төлөөлөгчдийн бүлэг, 151 гишүүн бүхий эмэгтэй төлөөлөгчдийн бүлгийг танилцуулан, Нийгмийн бодлогын хорооны даргын мэндчилгээг уламжлав. Хоёр улсын харилцааны хөгжилд хууль тогтоох байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал болохыг тэрбээр онцолж, нэн тэргүүнд нийгмийн салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар харилцан туршлага судлах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа вьетнам иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, БНСВУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань, тус улсын Үндэсний Ассамблейн Нийгмийн бодлогын хорооны байнгын гишүүн Ло Ти Виет Ха, Хууль зүйн хорооны байнгын гишүүн Нгуен Зань Ду, Санхүү, төсвийн хорооны орон тооны гишүүн Нгуен Тань Чунг, Залуу төлөөлөгчдийн бүлгийн гишүүн Нгуен Хьу Тонг, Ро Чам Х’Пик, Нанг Со Ви, Куанг Ти Нгует нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 59 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ3 цаг 3 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно3 цаг 6 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна7 цаг 43 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно7 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ7 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ7 цаг 59 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ8 цаг 3 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ8 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо8 цаг 9 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ8 цаг 46 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа8 цаг 51 минутын өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ8 цаг 56 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ9 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан9 цаг 9 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.