Олон улсын ахмадын өдрийг угтан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа.
Манай улсын хүн амын 10,9 хувийг ахмад настан эзэлдэг бол 2040 он гэхэд 17 хувийг эзлэх тооцоо бий.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт:
Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих,
Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх,
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд шинэ ур чадварт сургах, ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх,
Гэр бүлийн хөгжлийн төвөөр дамжуулан хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж идэвхтэй насжилтыг дэмжих
Өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настан ажиллуулах зэрэг бодлогын арга хэмжээнүүд туссан.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ахмадуудын саналыг мөн сонслоо.
Сайд, "Ахмад настнууд бол нийгмийн үнэт капитал юм. Та бүхэн өөрсдийгөө битгий дутуу үнэлээрэй. эрүүл мэнддээ анхаарч, ажил хөдөлмөр эрхлэн арвин их туршлага мэдлэгээ залуу хойч үедээ өвлүүлэн, идэвхтэй амьдарч, нийгмийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж үлгэрлэхийг хүсье" гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна.gif)

Сэтгэгдэл бичих