УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа


9-р сарын 13
15 цаг 44 минут

     Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2024.09.13) Улсын Бага Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцов.
      Анхны ардчилсан сонгуулийн дүнгээр олон намын төлөөлөл бүхий 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурал байгуулагдаж, түүнээс сонгогдсон 53 гишүүнтэй Улсын Бага Хурал 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхтэй. Ийнхүү дөрвөн намын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй Улсын Бага Хурлын анхдугаар хуралдаан нь Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд тогтолцооны өөрчлөлтийн үндэс болох эрх зүйн томоохон шинэчлэлийг хийснийг тэрбээр дурдаад “Улсын Бага Хуралд улс төрийн дөрвөн намын төлөөлөл байсан бол 34 жилийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгээр 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль амжилттай явагдаж, улс төрийн таван нам, эвслээс 126 гишүүн сонгогдлоо. Энэ нь та бүхний үүсгэн бий болгосон байнгын ажиллагаатай парламентат ёсны түүхийн шинэ хуудас, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн үйл явдал байлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа эв нэгдлийг хангаж, улс орныг хөгжүүлэх “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилган эх орондоо таатай амьдрах нөхцөл боломжийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийнхээ ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна” хэмээв. Түүнчлэн эрх зүйн шинэтгэлийг тогтмол хийдэг байх зарчмыг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бөгөөд парламентын ирэх 4 жилийн стратегийг хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөржилт” хэмээн тодотгож байгаагаа танилцуулсан. XXI зууны чиг хандлага, үзэл баримтлалтай эрх зүйн орчныг бүрэлдүүлэхийн төлөө парламентын гишүүд өргөн хүрээгээр ажиллаж эхэлсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Улсын Бага Хурлын дарга асан, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн баярын мэнд дэвшүүлээд, 09 сарын 13-ны өдрийг Монголын парламентын өдөр болгон тэмдэглэж байх саналыг уламжиллаа. Мөн Монгол Улсын ес дэх Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан анх удаа энэхүү тэмдэглэлт өдрөөр хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм.

Улсын Бага Хурлын гишүүн асан, Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан 34 жилийн өмнө монголчууд дэлхийн жишгээр амьдрахыг хүссэндээ улс орноо өөрчлөн шинэчлэхдээ нэн тэргүүнд байнгын ажиллагаатай парламенттай болох зорилт тавьсан гэв. Цаашлаад байнгын ажиллагаатай парламент нь хүн төрөлхтний нээлт бөгөөд ард түмэн засаглахыг ардчилал гэдэг. Ард түмэн төлөөлөгчдөөрөө дамжуулан ардчиллаа хэрэгжүүлдэг байгууллага нь парламент гэлээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уулзалтад оролцож буй хүндэт зочдод баярын мэнд хүргээд Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өгч, нээлттэй хамтран ажиллахыг урив. Үргэлжлүүлэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүндэтгэлийн уулзалтад оролцсон зочид парламентын үйл ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.021 минут 18 секундын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа9 минут 39 секундын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 16 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.