Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, тус бүлгийн дэд дарга Д.Энхтуяа, гишүүн П.Батчимэг, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, Г.Уянгахишиг нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны байнгын гишүүн, залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2024.09.13/ Төрийн ордонд уулзлаа.
УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож байгаа цаг үед Вьетнамын Үндэсний Ассамблейн төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэгийг тодотгоод, манай улс Вьетнам Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг уламжилсан. Мөн Монгол, Вьетнамын улс төрийн харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр болон бүхий л түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаад баяртай байна гээд, хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг тодотгосон.
БНСВУ-ын Үндэсний ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Чинь Суан Ан, Монгол Улс ес дэх удаагийн сонгуулиа зохион байгуулж, түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламентыг амжилттай байгуулсанд баяр хүргээд, богино хугацаанд хоёр улсын парламентын бүлгийг байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал болон бусад бүхий л салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлэх гүүр нь болно гэдэгт итгэлтэй байна гээд, парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох чиглэлээр харилцан туршлага солилцон хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлав.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, П.Батчимэг, Ц.Идэрбат нар бүлгийн хамтын ажиллагааны асуудлаар саналаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана.gif)

Сэтгэгдэл бичих